d8c4328c313c498e9d28dcdf22867dd9.jpg

2025-06-24 16:11
Өчигдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод 18 мм аадар бороо орсон. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд борооны ус тогтсон талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Өчигдөр хотод аадар бороо орж, зарим байршилд ус тогтсон. Гэвч ус тогтсон байршлуудад ус зайлуулах шугам байхгүй гэдэг нь худал мэдээлэл. Бид одоо […]

510585732_1120336396812390_7424041892222144610_n.jpg

2025-06-24 16:00
Ардын жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг Ж.Мөнхбат аваргын хөшөөний уран барималчаар бариулахаар болжээ. -“Усны сайхан Тамирын гол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” зэрэг олон сайхан дуугаараа Төв театрыг доргиож, ард түмний сэтгэлд мөнхөрсөн Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг барих хандивын аяныг эхлүүлээд байна. Уг хөшөөний уран барималчаар Ж.Түмэнчулуун ажиллаж байгаа бөгөөд тэрбээр саяхан Монгол […]

509439281_1367528265373399_6230512403072752242_n.jpg

2025-06-24 15:00
Гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, ганцааранг нь үлдээхгүй байх, харгалзах хүнгүй тоглуулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

237791ef6170455899be2394be92c7a1.jpg

2025-06-24 14:30
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр /2025.06.24/ Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр өндөр настай ч биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, хүүхэд, залууст үлгэр дуурайл үзүүлж байгаад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн өөрийн анхааран ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тухайлбал, […]

50442143_553212135153163_1143508598446358528_n.png

2025-06-24 14:08
С.Мөнхчулуун “Математик, Физик, Нийгэм хичээлүүдээр Дундговь аймаг улсад тэргүүлсэн. Харин Англи хэлний хичээлээр 17-р байранд орсныг урагшлуулах зорилгоор 2025-2026 оны хичээлийн жилд Англи хэлний хичээлийн гадаад багш авчирч ажиллуулахаар шийдвэрлээд байна…” цахим хуудсандаа бичив.

362286939_270034532332311_4825828954632184588_n-1-580x365.jpg

2025-06-24 14:00
Улсын аварга П.Бүрэнтөгс Увс нуурын галаас тусдаа спорт хороогоо ахалж бэлтгэлдээ гарчээ. Тодруулбал, тэрбээр Онцгой байдлын аврагч спорт хорооны дарга тул энэ жил спорт хороогоо ахалж бэлтгэлдээ гарсан байна. Мөн түүнтэй хамт Ховд аймгийн бөх, Улсын заан Б.Бат-Өлзий хамт бэлтгэлд гарч байгаа аж. Тэднийг Дархан аварга А.Сүхбат зөвлөж, наадмын бэлтгэлийг нь базааж байгаа юм байна. […]

1212-1280x720.jpg

2025-06-24 13:49
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хөгжлийн сан хоосорсон тул 2026 оноос мөнгө төвлөрүүлнэ” гэж өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Ирээдүйн өв санд 1.2 тэрбум ам.доллар […]

Хотын-даргын-орлогчоор-О.Номинчимэг-ажиллана-.jpg

2025-06-24 13:48
Иргэний хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг тодорхой мэдээлэл өгчээ. -Шинэ парламент хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид удирдлага болгон ажиллаж буй. Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан. Та хэдэн ажлын хэсгийг ахалж ажиллаж байна вэ? -Хүн төвтэй хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд би гурван ажлын хэсгийг ахлан […]

8xsovv_510334621_1047135007530425_2190515264370151784_n_1__x974.jpg

2025-06-24 13:30
Нямьяанжугийн гудамжнаас зүүн тийш Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн/ХӨСҮТ/ эцсийн зогсоол хүртэл авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил ирэх Даваа гараг буюу 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлнэ. Тус замыг 30-ны орой 23:00 цагаас хааж, долоодугаар сарын 3-ны өглөө 06:00 цагт нээх юм. Зам хаасан үеэр Ч:80, Ч:78, Ч:41, Ч:64 чиглэлийн нийтийн тээврийн автобус […]

512588325_1033204768988795_7138368222372304907_n-1280x1025.jpg

2025-06-24 13:23
Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг өнөөдөр албадан гаргаж, тухайн улсад нь хуяглан хүргэх ажиллагааг гүйцэтгэлээ. Тус иргэн нь өөрийн улсдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон улмаар Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд Монгол Улсад 2017 оноос хойш хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн. Уг […]