2025-06-24 16:001min00

Ардын жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг Ж.Мөнхбат аваргын хөшөөний уран барималчаар бариулахаар болжээ

510585732_1120336396812390_7424041892222144610_n

Ардын жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг Ж.Мөнхбат аваргын хөшөөний уран барималчаар бариулахаар болжээ.
-“Усны сайхан Тамирын гол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” зэрэг олон сайхан дуугаараа Төв театрыг доргиож, ард түмний сэтгэлд мөнхөрсөн Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг барих хандивын аяныг эхлүүлээд байна.
Уг хөшөөний уран барималчаар Ж.Түмэнчулуун ажиллаж байгаа бөгөөд тэрбээр саяхан Монгол Улсын их аварга Ж.Мөнхбат агсны хөшөөг чадварлаг урласан нэгэн билээ. Алдарт дуучин Г.Түмэндэмбэрэл нь 400 гаруй дууг дуулж олон түмний хүртээл болгосон түүхт хүн юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй