k624kr_imported_image_x974.jpg
2023-09-20 11:38
АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цөлжилт зөвхөн Монгол Улс төдийгүй Зүүн Хойд Азийн хэмжээний асуудал болж байгааг хэлээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын […]

tarwaga-1280x763.png
2023-09-20 11:37
Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарчээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд “Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо. Яруу сумын харьяат иргэн хэд хоногийн өмнө нохой зууж ирсэн тарвагыг өвчөөд, гэр бүлээрээ чанаж идсэн байна. Тухайн иргэн халуурч, булчирхай нь цочсон тул өрхийн эмнэлэгт хандсан. Өрхийн эмнэлгээс […]

140117-20052014-1400557304-856819457-fbs7yupq.jpg
2023-09-20 11:20
Экологийн цагдаагийн алба болон Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт тусгай арга хэмжээ зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулалттай “С” гэх компани тусгай зөвшөөрөлгүй химийн бодис хууль бусаар хадгалсан, ашигласан үйлдлийг илрүүлсэн байна. Хойшлуулшгүй ажиллагааны үед тус компанийн захирал нь цагдаагийн мөрдөгчид боодолтой мөнгө буюу хахууль өгөхийг завджээ. Алба хаагчид дээрх үйлдлийг […]

ut5glf_imported_image_x974-1280x855.jpg
2023-09-20 11:18
АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой тус улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө […]

f2afox_7rmwq2wzHId8kmJtxGVJ_x974-1280x853.jpg
2023-09-20 11:15
Монгол Улсын Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын хувиар долоо хоног бүрийн даваа гаригт салбар бүрийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж байна. Засгийн газар хайрцаглагдсан орчноосоо гаръя, иргэдээ сонсъё гэж байгаа юм. УИХ, Засгийн газрын шийдвэр зарим тохиолдолд […]

u46mih_6505f6ec78a6a4593d74e213_x974-1280x960.jpg
2023-09-20 11:13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нар энэ сарын 17-нд тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажилласан юм. Энэ үеэр тариалан эрхлэгчид талбайд мал оруулахгүй, хамгаалах, тариалангийн талбайг хашаажуулахад төр дэмжлэг үзүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах тал дээр анхааран […]

naxwhl_john-fetterman-press-conference_x974-1280x746.jpg
2023-09-20 11:12
АНУ-ын конгрессын дээд танхим сенатад албаны хувцас заавал өмсөх шаардлагагүй болсныг энд олонх болдог Ардчилсан Намын удирдлага өчигдөр зарлажээ. Олонхын бүлгийн дарга Чак Шумер чуулганд оролцохдоо хууль тогтоогчид заавал албаны хослол өмсдөг бичигдээгүй дүрмийг мөрдөх шаардлагагүй болсныг мэдээлсэн юм. Энэ шийдвэрийг богино өмд, юүдэнтэй цамцнаас салах дургүй Ардчилсан Намын сенатор Жон Феттерман талархан хүлээж авсан […]

loqoap_received_612929107440012_x974-1280x720.jpg
2023-09-20 11:11
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцов. Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээж үг […]

0blher_307454897_5848686151822823_970032093529945032_n_x974-1280x853.jpg
2023-09-20 11:09
Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын “Старк Арена”-д болж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал мөнгөн медалийн төлөө Сара Анн Хилдебрандттай барилдаж 7:5 харьцаатайгаар ялалт байгууллаа. Манай улсын тамирчин сүүлийн хоёр минут хүртэл нэг оноогоор ялагдаж байв. Удалгүй хэвтээ барилдаанаас идэвх үзүүлж 40 секундийн дотор долоон оноо авч илүүрхсэн юм. […]

418e7d14a0477e24d782bd4788bf873f_x3.jpg
2023-09-19 11:55
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 316 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 103 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 213 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын […]