Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Улиастайгаас гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлаж байна

2023-09-20 11:371min0
tarwaga

Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарчээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд “Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо. Яруу сумын харьяат иргэн хэд хоногийн өмнө нохой зууж ирсэн тарвагыг өвчөөд, гэр бүлээрээ чанаж идсэн байна.

Тухайн иргэн халуурч, булчирхай нь цочсон тул өрхийн эмнэлэгт хандсан. Өрхийн эмнэлгээс шуурхай арга хэмжээ авч, Эрүүл мэндийн газарт мэдээлэл өгөөд шинжилгээ хийхэд тарваган тахлын үзүүлэлтүүд өндөр байгаа юм.

Клиник шинж тэмдгээрээ тарваган тахал байх магадлал өндөр байна. Хамгийн түрүүнд нэгдүгээр хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр хавьтлын хувьд олон хүн хамарсан. Аймгийн төвд ирээд овооны тахилгад оролцсон байх магадлалтай” гэдгийг хэллээ.

Завхан аймгийн Засаг даргын захирамжаар өчигдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн Улиастай сумаас гарах, Яруу сумаас гарах, орох хөдөлгөөнийг зургаан хоногийн хугацаатай хязгаарлахаар шийдвэрлэжээ.

6fh9d2_380767097_742082017964264_5040672673261283617_n_ph Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Улиастайгаас гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлаж байна6fh9d2_380767097_742082017964264_5040672673261283617_n_x974 Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Улиастайгаас гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлаж байна

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй