3j9iia_370045252_858739745614293_5307532343315585765_n_h450.jpg

2023-08-24 11:43
2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь Грек. Үүнээс гадна агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр байгуулсан байна. Ингэснээр Грек улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрджээ. Тодруулбал Монгол Улсын иргэд Грект, Грекийн иргэд Монголд аялах боломжтой болох нь. […]

c587cc_c5476217816546a2aaed8a6a83097aa4mv2-1280x853.jpg

2023-08-24 11:38
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч онд “МАК цемент” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгаад давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулж цементийн үнэд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх […]

8.jpg

2023-08-24 11:37
Төв аймгийн Мөнгөнморьт суманд боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс /ЗӨСҮТ/ мэдээллээ. Тодруулбал наймдугаар сарын 21-нд Төв аймгийн Мөнгөнморьт суманд малын боомын өвчлөл бүргэгдсэн голомтоос нэг хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь наймдугаар сарын 23-ны өдөр ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Уг тохиолдлыг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, […]

6ac9ov_zur_x974.jpg

2023-08-24 11:35
Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун хойд зүгт 14 километрийн зайд өнөөдөр өглөө 06:45 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 51°19’12.0″N 100°25’48.0″E. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй болохыг ОБЕГ-аас мэдээллээ. 2021 оны тавдугаар сард Хөвсгөлийн Ханхад 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдэж байсан […]

sst.jpg

2023-08-24 11:24
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх хуулийн зохицуулалттай. Харин хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. Тэгвэл сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа. Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага […]

download-6-1.jpg

2023-08-24 11:22
Лхагва гарагт Энэтхэг улсад баригдаж буй төмөр замын гүүр нурсны улмаас 26 ажилчин амиа алджээ. Тус улсын зүүн хойд бүсийн Мизорам мужийн Сайран хотын ойролцоо хэрэгжиж буй бүтээн байгуулалтын газарт уг осол гарсан байна. Осол гарах үеэр гүүрэн дээр 40 хүн ажиллаж байжээ. Уг бүтээн байгуулалт нь Мизорам мужийг Энэтхэгийн бусад бүс нутгуудтай төмөр замаар […]

content_74226519_407802680126059_666671811596910592_n.jpg

2023-08-24 11:17
2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийн Боловсрол, шинжлэх ухааны сайд батлан гаргажээ. Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол ирж буй хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр болж буйгаар онцлог байна. Шинэчлэгдсэн хичээлийн жилийн бүтцийг харвал ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 1-6-нд буюу нэг долоо хоног амарна. Хоёрдугаар улиралд: Найман долоо […]

images-2-1.jpg

2023-08-24 11:16
Өмнөд Солонгосын засгийн газар өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн багш нарын эрхийг хамгаалах цогц арга хэмжээ авах болсноо зарлаж байв. Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт уг төлөвлөгөөнийхөө дэлгэрэнгүйг танилцуулжээ. Өнгөрсөн сарын 18-ны өдөр Сөүл хотын нэгэн бага сургуулийн залуу багш сурагчдын эцэг эхийн дарамтыг тэсвэрлэлгүй амиа хорлосон нь багш нарын эрхийн асуудлыг нийгмийн анхаарлын […]

y3at8vrf.jpg

2023-08-24 11:08
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн залуучуудын наадам 2023 оны наймдугаар сарын 16-23-ны өдөр боллоо. Монголын тамирчид эх орондоо зохиогдсон тус наадмыг 3 алт, 13 мөнгө, 28 хүрэл, нийт 44 медаль авсан амжилтаар өндөрлүүллээ. Дээрх амжилтаар багаараа 5-р байрт жагссан юм. Зүүн Азийн залуучуудын наадамд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Хятадын Тайвань, Хонг Конг, Макао […]

899ec0f84d9ce232c9d244bbee284abf_x3.jpg

2023-08-24 10:59
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зуслангийн бүсийн 26 аманд дахин төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн амынх бэлэн болжээ. Энэ хүрээнд тус алба Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран эхний ээлжид Шадивлангийн амны газар ашиглалтын байдлыг сайжруулж, жишиг ам болгохоор ажиллаж байна. Тодруулбал, ойн сан бүхий газрын орц, гарцыг шийдэж, явган аялах, авто машин […]