2023-08-14 17:24
Улсын Онцгой Комиссоос үерийн гамшгийн талаарх мэдээллийг өнөөдөр өглөө. 2023 он гарснаас хойш нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 53 суманд голын усны халианд автсан ес, үерийн усанд автсан 476, гүний болон хөрсний шар усанд автсан дөрвөн тохиолдол онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Ирсэн дуудлага, мэдээллийн дагуу алба хаагчид нийт 202 иргэний амь биеийг авран хамгаалжээ. […]










