Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, гадна тохижилтын ажил дуусан ашиглагчид хүлээлгэж өгөх шатандаа явж буй ажээ. Тус сургууль А,B,C блок бүхий спорт заал, урлаг заал, хоол үйлчилгээний заал, номын сан, эмчийн өрөө бүхий, хичээлийн нийт 32 анги танхимтай юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Автор” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Тэргүүн чансаа” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж буй ажээ.