Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгон нар барилдсан.
Улмаар Н.Батсуурь өвдөг шороодож, унасныхаа дараа салаавч гаргасан байж болзошгүй үйлдлээр ХУД-ийн цагдаагийн хэлтэст дуудагдаад байсан тухай бид мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ долоо хоногт даян аварга Н.Батсуурьт холбогдох хэргийг прокуророос харьяалал тогтоож, тус асуудлаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч нараар шалгуулжээ.
Хэргийг шалгаад “Даян аварга Н.Батсуурийг сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн, салаавч гаргаагүй нь гэрэл зургаар баталгаажсан” гэх дүгнэлт гаргаж, хэргийг хаасан аж.