6f4eef1537de4220c48a619eaca864f5_x3.jpg

2023-07-28 11:21
Дулааны улирал буюу 5-10 дугаар сарын хооронд гэдэсний халдварт өвчин нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчний нөхцөл байдал, шинж тэмдэг, сэргийлэх зөвлөмжийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга З.Болормаагаас тодрууллаа. -Гэдэсний халдварт өвчин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ямар түвшинд байна вэ? -НЭМГ нь долоо хоног бүр харьяа […]

d69897cd5d7113ffcc6d432b50a167df42de2a19.jpg

2023-07-28 10:47
Улсын чанартай авто замын А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн 24+700 км- 25+160 км хооронд хэсэгчилсэн асфальт бетон хучилтын ажил хийж байна. Тиймээс 2023 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас тус өдрийн 23:00 цаг хүртэл зам хааж, түр замаар зорчуулж байгаа тул хүлээцтэй, анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

164361462061f7919c6d4c9.jpg

2023-07-28 10:35
Нийслэлийн Засаг даргын 2020 оны Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг баталсан байдаг. Тус журмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцуулах, хяналт тавих, зөрчлийг шийдвэрлэх, тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлийг тогтоосон. […]

Amanita-verna.jpg

2023-07-28 10:31
“Иддэг мөөг мөн үү” хэмээх асуулттай пост оруулснаар “Мөөгний улирал” эхэлж байгааг сүүлийн хэдэн жилд цахим сүлжээнээс харах боллоо. Дээрх асуултад мэргэжлийн судлаачид хариулахад таны авсан гэрэл зургаас шууд хамаарна. Мөөгний чанартай, шаардлага хангасан гэрэл зураг авахад зориулж доорх товч зөвлөмжийг танд хүргэж байна. Та өөрийн авсан мөөгний гэрэл зургийг iNaturalist.org; #baigali.mn Mongolian Biodiversity гэх […]

34362122b2ece1bb724e312a128dc966_x3.jpg

2023-07-28 10:21
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн 2023 оны долоодугаар сарын 27-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн […]

260px-Otgon_tenger_uul_2009.jpg

2023-07-28 10:11
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон холбогдох албаны хүмүүс Завхан аймагт ажиллаж, салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Тус аймагт БОАЖЯ-ны харьяа 7 газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар, Хомын талын байгалийн цогцолборт газар, Хяргас-Завхан гол болон Идэр голын сав газрын захиргаа, Завхан аймгийн Байгаль […]

dc10accfff388164c1c520b99002b927_x3.jpg

2023-07-28 10:05
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй “Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ны төслийн барилгын талбайд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ажиллалаа. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламжийн хүрээнд барьж байгаа буй тус төслийн хүрээнд 84833,6 м2 талбай бүхий 21 давхар, доороо зоорьтой найман блок барилгыг зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 […]

a596c7421ad706a86db4d842894f5e3a_x3.jpg

2023-07-28 09:43
Авто зам, явган хүний замын зорчих хэсэг усанд автсан байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар усыг соруулж, арга хэмжээ авлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөө буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд хуримтлагдсан борооны усыг соруулж, борооны болон хөрсний ус зайлуулах 1838 метр шугамыг угсраад байна. Түүнчлэн ган болон хуванцар хоолой […]

0280b0c993c726920e1557b2d2a1a403_x3.jpg

2023-07-28 09:28
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын нөхцөл байдалтай танилцлаа. 2013-2015 онд баригдсан уг замыг одоо болтол улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй төдийгүй гурван ч удаа ажилласан комиссын зүгээс тодорхой үүрэг, даалгаврууд өгсөн боловч засаж, залруулах талаар ямар ч ажил хийгдээгүй юм. “МСРС” компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, […]

обег.jpg

2023-07-28 09:22
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 48 дугаар байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 22:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр Гүнтийн задгайд байшингаас утаа гарч байна […]