Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 48 дугаар байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 22:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр Гүнтийн задгайд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 07:02 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэн тодорхойгүй 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 дүгээр давхрын баруун хана, таазны хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраан тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгсөн байна.

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Лааны булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 8 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 19:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 12х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан байна.

Баянгол дүүргийн 7 дугаар хороо тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход /5 давхар орон сууцны 1 дүгээр давхар, эзэн тодорхойгүй/ тагтан дээр эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраан Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Галын аюулгүй байдлаа сайтар хангахыг нийт иргэдэд анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн