Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн өнгөрсөн шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Чулуутын хавцлаас хөл алдаж унасан байна.
Гучин настай эрэгтэй Чулуутын хавцлаас хөл алдан унаж сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага 2023 оны долоодугаар сарын 27-ны өдрийн 23:05 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, тухайн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд өнөө өглөө буюу 2023 оны долоодугаар сарын 28-ны 06:24 цагт Чулуутын хавцлаас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Аялж, зугаалж явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
Эх сурвалж: ОБЕГ