2023-07-28 09:431min00

Дүнжингарав орчимд цаашид ус тогтохгүй байх нөхцөлийг бүрдүүллээ

a596c7421ad706a86db4d842894f5e3a_x3

Авто зам, явган хүний замын зорчих хэсэг усанд автсан байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар усыг соруулж, арга хэмжээ авлаа.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөө буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд хуримтлагдсан борооны усыг соруулж, борооны болон хөрсний ус зайлуулах 1838 метр шугамыг угсраад байна.

Түүнчлэн ган болон хуванцар хоолой бүхий 180 м шугам, ус хүлээн авах шүүрт худаг, үзлэгийн худгийг тус тус хийж, цаашид ус тогтохгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.

ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ