2022-10-12 15:11
Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сан 3 дахь жилдээ “Зүрх мартахгүй” төсөлтэй хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо оношлон, мэс засал хийж, амь насыг нь аврах зорилготой уг төслийг Голомт банк эхэлсэн цагаас нь дэмжиж, санхүүгийн болон шаардлагатай бусад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа юм.










