Өчигдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр өндөр хүчдэлд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт “Өндөр хүчдэлийн шонгийн цахилгааны утсанд өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлтэй хүрч, хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай 44 настай, эрэгтэй “Б” нь LGMG-1117D маркийн өөрөө буулгагчийг жолоодож явахад өндөр хүчдэлийн утсанд механизмын өргөгч тэвш хүрсний улмаас цахилгаанд цохиулж, нас барсан байжээ. Энэ хэргийг тус аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.