benzina-1.jpg
2022-09-01 11:40
Улсын хэмжээнд наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 133,229 тонн шатахууны нөөцтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ. Үүнээс А-80 авто бензин 8,147 тонн буюу 49 хоногийн, АИ-92 авто бензин 33,723 тонн буюу 25 хоногийн, АИ-95 авто бензин 7,076 тонн буюу 53 хоногийн, ДТ 80,335 тонн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 56 хоногийн нөөцтэй. Улаанбаатар хотын хэмжээнд нийт […]

gowin-chono.jpg
2022-09-01 11:30
Монгол Улсын гамшигтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах тухай хууль болон эрх зүйн  баримт бичгүүдийг бодит амьдрал дээр турших, онцгой нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах, аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага […]

MNB.jpg
2022-09-01 11:00
Өнөөдөр Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 88 жилийн ойн өдөр. 1930-аад оны үеэс “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт […]

МЭДЭЭЛЭЛ.jpeg
2022-09-01 10:30
Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого энэ оны эхний хагас жилд 854.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 105.1 (14 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 62 (14.3 хувь) тэрбум, утсан холбооны орлого 26 (28.6 хувь) тэрбум, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого 14.1 (14.6 хувь) тэрбум төгрөгөөр […]

zam-1-1024x565.jpg
2022-09-01 10:20
2022-2023 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Үүнтэй холбоотойгоор 07:30, 08:00, 09:00 цагийн байдлаарх Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Өнөөдөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж байгаа. Ийнхүү тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөн харьцангуй хэвийн байгааг тус албанаас онцолж байна. […]

dugaar.jpg
2022-09-01 09:51
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар автомашиныг улсын дугаараар нь хязгаарлаж байгаа. Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон нь тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинуудыг 08:00-20:00 цагт хөдөлгөөнд оролцохыг хориглоно. 2020 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд […]

abe.jpg
2022-09-01 09:47
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолын үйл ажиллагаа есдүгээр сарын 27-ны өдөр болох юм. Энэхүү оршуулгын ёслолыг Засгийн газраас санхүүжүүлэх ба Токио хот дахь “Ниппон Бүдокан” ордонд ирэх Төлөвлөгөөний төсөлд дурдсанаар, ёслолд 6000 орчим зочин ирэх төлөвтэй байгаа бөгөөд урилгыг илгээх ажээ. Зочдын бүрэлдэхүүнд Японы Доод болон Дээд танхимын дарга нар, Дээд шүүхийн […]

631002318c81e851e41488a5-1280x1280.jpg
2022-09-01 09:19
Эрхэм хүндэт хүүхэд багачууд, оюутан залуус, эцэг эхчүүд, багш ажилчид аа Та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сурах их үйл хэрэг болоод сурган хүмүүжүүлэх гэгээн их үйлсэд тань өрнүүн дэлгэр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Гэрэлт ирээдүй, алс хэтийн итгэл найдвар, өмөг түшиг болсон Та бүхний баяр талархал, амжилт ололт, хүүхэд […]