Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолын үйл ажиллагаа есдүгээр сарын 27-ны өдөр болох юм. Энэхүү оршуулгын ёслолыг Засгийн газраас санхүүжүүлэх ба Токио хот дахь “Ниппон Бүдокан” ордонд ирэх Төлөвлөгөөний төсөлд дурдсанаар, ёслолд 6000 орчим зочин ирэх төлөвтэй байгаа бөгөөд урилгыг илгээх ажээ.
Зочдын бүрэлдэхүүнд Японы Доод болон Дээд танхимын дарга нар, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, парламентын хууль тогтоогчид, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид багтаж байна. Мөн гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүн нар болон бизнес тэргүүтэй бусад салбарын манлайлагчдыг урих ажээ.
Өнгөрөгч долдугаар сарын 8-нд Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо Нара хотод илтгэл тавьж байх үедээ буудуулсны дараа нас барсан билээ.