Орчин үеийн дэвшилтэт технологи, бодис ашиглан таны шүдний өнгийг сэргээж цайруулах үйл явцыг шүд цайруулалт гэнэ. Таны шүд дараах шалтгаануудын улмаас өнгөө алддаг: Насжилт– Жил өнгөрөх тусам шүдний паалан сийрэгжих, элэгдэл зэргээс хамаарч шүдний өнгө хувирдаг. Тамхи– Тамхины никотин нь шүд рүү нэвчиж дотоод өнгө алдалтыг үүсгэж байдаг. Будагч бодис– Улаан вино, кофе, өтгөн цай, өнгөтэй ундаанууд, оранж […]