22526524-1024x675.jpg
2022-09-19 12:52
Хятадад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам баталжээ. Энэ өвчний анхны тохиолдол Хятадын баруун өмнөд нутагт байх Чунчин хотод бүртгэгдсэн гэж Синхуа агентлаг мэдээлжээ. Сармагчны цэцэг өвчний вирус хүн амын дунд тархах эрсдэл маш бага гэж орон нутгийн эрүүл мэндийн байгууллааг мээдгдсэн байна. Чунчиний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, сармагчны […]

ter-1280x799.jpeg
2022-09-19 12:31
Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн өчигдөр (9.18) өндөрлөсөн бөгөөд 26 спортын шилдгүүд тодорлоо. Дөрвөн жилд нэг удаа болдог тул Монголын спортынхны хувьд энэ наадмыг “олимп” хэмээн нэрийдэж болно. 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөхөд багийн нэгдсэн дүнгээр Баянзүрх дүүрэг 101 медаль (49 алт, 31 […]

etgeed.jpg
2022-09-19 12:16
Найруулагч, зураглаач Б.Баатарын бүтээл “Этгээд” МУСК Германы Олденбургийн Олон улсын кино наадмаас “Өвөрмөц, зоримог шийдэл” төрөлд шагнал хүртлээ. Түүнчлэн тус кино “Монголын Зураглаачдын Нийгэмлэг”-ээс хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг зураглаач Г.Батнягт агсны нэрэмжит “Алмаз 2022” наадмын “Шилдгийн шилдэг” бүтээлээр шалгарсан юм.

avto1.jpg
2022-09-19 12:00
Дэлхийн “Автомашингүй өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэ жил Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийг ойг угтан 2022 оны есдүгээр сарын 25-ны ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгааг албаныхан хэллээ. Уг өдрийг тохиолдуулан төв замын автозамыг тодорхой цагуудад хааж, дугуйтай болон явган зорчигч явах нөхцөлийг бүрдүүлдэг билээ.

huk1-1280x432.jpg
2022-09-19 11:51
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны есдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол […]

ela.png
2022-09-19 11:40
Хатан хаан II Элизабетийг эцсийн замд нь үдэж, оршуулах төрийн ёслол өнөөдөр болно. Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд гэх зэрэг нэр хүндтэй хоёр мянга гаруй хүн нэг дор цуглана. Оршуулгын үеэр цагдаа хүчний хоёр мянга гаруй албан хаагч хамгаалалтад гарах бөгөөд энэ нь Их Британийн түүхэнд хамгийн томд тооцогдож байгаа […]

covid6.jpg
2022-09-19 11:17
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 34 тохиолдол батлагджээ. Үүнээс 17 нь Улаанбаатарт 17 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,157 болов. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 76 хүн эдгэрсэн бол одоогоор 1,067 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

naran.jpg
2022-09-19 11:11
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ. Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртэв. Н.Наранхүү 2021 оны 23 хүртэлх насны дэлхийн аваргаас […]

tsagdaa.jpg
2022-09-19 10:55
Хулгайлах гэмт хэрэгт шалгагдан, цагдан хоригдож байсан 23 настай иргэн оргосныг цагдаагийн алба хаагчид баривчлан саатуулжээ. Тодруулбал, Булган аймгийн харьяат 23 настай эрэгтэй нь ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойн хагалгаанд орсны дараа 2022 оны есдүгээр сарын 18-ны 01:00 цагийн орчимд эмнэлгээс оргосон байна. Тус аймаг дахь цагдаагийн […]