hiweg.jpeg

2022-08-20 18:00
Өнөөдрийн байдлаар бид хивэг тэжээлийн 17 мянган тоннын нөөцтэй байна. Гурил үйлдвэрлэгчид хивгээ гаднын зах зээл дээр борлуулах боломжоор хангаж, тээврийн зохицуулалт хийж өгөхийг хүслээ. Тэд өвөлжилт хүндэрч болзошгүй баруун 5 аймгийн хивэг тэжээлийн нөөц бүрдүүлэлтэд туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

doctor-1280x853.jpg

2022-08-20 17:17
Түлэнхийн сорвитой хүүхдүүдэд Солонгос, Монгол эмч хамтарсан үзлэг зөвлөгөө өгөх арга хэмжээ өнөөдөр болно. Тодруулбал, түлэгдсэн хүүхдэд зориулсан “Хан-Мон фестиваль 2022” арга хэмжээ нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Жуковын талбайд өнөөдөр 09-19 цагийн хооронд үргэлжилэх юм. Эхний 100 хүнд дугаар тарааж үзлэг хийгдэх ба 100-аас илүү дугаар тараагдахгүй гэдгийг албаныхан хэлж байна. Үзлэгт зөвхөн 0-16 […]

mva.jpeg

2022-08-20 16:20
Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа 8 дугаар сарын 18-ны өдөр ШХУ-ын байгаль хамгаалах “MAVA” сангийн Гүйцэтгэх захирал Линда Манссонтай уулзаж, байгаль хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус санд олгосон “Талархлын бичиг”-ийг гардуулав. Элчин сайд Д.Гэрэлмаа “MAVA” сангаас монгол тахийг эх нутаг нь буцаан нутагшуулах […]

aja-gegenten.png

2022-08-20 15:30
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Ажиа гэгээнтэн Лувсантүвдэнг хүлээн авч уулзлаа. Ажиа гэгээнтний “Зөв тэтгэлэг сан”-гийн үйл ажиллагаа 2019 оноос эхлэн жилд 10 оюутныг дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэгт хамруулдаг. Энэ жилийн тухайд 21 залуусыг тэтгэлэгт хамруулахаар болжээ. Ажиа гэгээнтэн сурах хүсэл эрмэлзэлтэй ч санхүүгийн боломж муу хүүхэд залуусыг их, дээд сургуульд тэтгэлгээр хамруулж, сурахад […]

nvb.png

2022-08-20 14:53
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифиг хүлээн авч уулзав. НҮБ-ын Хүн амын сангийн 2017-2022 онд хэрэгжүүлж буй Улс орныг дэмжих VI хөтөлбөрийн хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангасан амьдрах ухаан, бэлгийн цогц боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодлогын орчинг сайжруулах чиглэлээр хамтран ажилласан. Энэ хүрээнд Өмнөговь аймагт өнгөрсөн 5 жилийн […]

emsaid.jpeg

2022-08-20 14:27
Эрүүл мэндийн сайд С.Энхболд яамны холбогдох төлөөллийн хамтаар наймдугаар сарын 19-нд Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрээр Аймгийн нэгдсэн эмнэлэгт байгуулсан “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтэд оролцож, Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр 2.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий мэс заслын тоног төхөөрөмж, автомашиныг тус эмнэлгийн удирдлагад гардуулсан юм. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих энэхүү төв ашиглалтад орсноор орон даяар өрнөж […]

darkhan.png

2022-08-20 12:41
Дархан-Уул аймаг Шинжлэх ухааны академи өчигдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ хүрээнд: Байгальд ээлтэй “Цэвэр хот” (хог хаягдлын менежмент) Бохир усны асуудлыг шийдвэрлэх цэвэршүүлэх Архиелоги болон Өв уламжлалаа дээдэлсэн иргэн (сургалт, контент) Ногоон Дархан-2032 хөтөлбөр Хөрсний бохирдлыг бууруулах, лагийг үнэргүйжүүлэх Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн Импортыг орлох бүтээгдэхүүнийг кластерын зарчмаар хөгжүүлэх зэрэг чиглэлүүдэд хамтран ажиллахаар болсон аж. […]

ЭЕШ.jpg

2022-08-20 12:09
Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02, тавдугаар сарын 07-нд тус тус зохион байгуулсан. Хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид өнөөдөр 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс зарласан. Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг […]

food-festival.jpeg

2022-08-20 11:52
Өнөөдөр “Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон төрлийн хоолыг шинээр санаачлан хийж, хоолны цэсээ шинэчлэн оролцох аж. Өдөрлөгийн үеэр Артгэр, мастер тогооч нар монгол үндэсний хоол хийж, үзүүлбэр үзүүлэх бөгөөд олон нийтэд тухайн хоолны цэсээ танилцуулахаар […]

sunnyub.jpeg

2022-08-20 09:00
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, […]