2022-07-13 15:00
Шонхор бол эртнээс нүүдэлчдийн төрт ёсны эрхэм бэлгэдэл шувуу байсны нэгэн баримт нь 1972 онд Өвөр Монголын Их Зуу аймгийн Хангин хошууны нутаг Ар Цайдам гэдэг газар малтсан Хүннүгийн язгууртны булшнаас олдсон орой дээрээ шонхор бухий оюу ногоон шигтгээтэй алтан титэм билээ. Энэхүү титмийн дээд хэсэг нь угалзан хээтэй дугуй бөмбөгөр алтан ялтасны дээр аргаль […]