Цар тахлын улмаас хоёр жил Үндэсний баяр наадмаа цахимаар тэмдэглэсэн монголчууд 2022 онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Хотын даргын хувиар Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 60 жил хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давсан Х.Баянмөнх аваргадаа хүндэтгэл үзүүллээ.
Түүнчлэн улсын харцага цолтой залуу хоёр бөх үзүүр түрүүнд үлдэж, шинэ АВАРГА, АРСЛАН төрсөн нь яах аргагүй сайн цагийг билэгдсэн үйл явдал мөн байлаа. Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай Сэлэнгэ аймгийн Харьяат, “Таван Хан” дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр нартаа баяр хүргэж, амжилт хүслээ гэж цахим хуудаснаа нийтэлжээ.