456-1.jpg

2022-07-29 18:25
Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас хугацаат цэргийн алба хааж байгаа түрүүч, байлдагч нарын эцэг эх, ар гэрийн төлөөллийг урьж “Гэрээт цэрэг-Гэрэлтэй алба” сурталчилгааны арга хэмжээг 7 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус анги 2021-2022 оны сургуулийн жилд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдаар бүрдүүлсэн хөгжмийн салааны тайлан тоглолтыг эцэг, эхчүүдэд хүргэсэн […]

shar.jpg

2022-07-29 18:00
Архи ууссаны маргааш шартдаг, шартдаггүй хүмүүс гэж бий. Шарталт яагаад үүсдэг нь тодорхойгүй, гэхдээ шартсан хүмүүсийн ихэнх нь гүйлгэх, хоолонд дургүй болох, гар хөл нь салганах, сульдах, дотор муухай оргих, зүрх, судас өвдөх зэрэг зовиурыг мэдэрдэг. Зарим хүн шарталыг галтай ч зүйрлэдэг. Шартахгүй байх хамгийн зөв, оновчтой арга бол архи хэрэглэхгүй байх. Гэхдээ шартахгүйгээр архи […]

цб.jpg

2022-07-29 17:12
Улаанбаатар хот тэртээх 1964 онд Цэвэрлэх байгууламжтай болжээ. Ашиглалтад орсноос хойш 1969-1986 онуудад өргөтгөл хийгдэж хоногт ахуйн хэрэглээнээс гарсан 170 мянган куб метр бохир усыг хүлээн авч, механик, биологийн цэвэрлэгээг хийх хүчин чадалтай болсон. Гэтэл өнөөгийн байдлаар 180-220 мянган куб метр ахуйн болон үйлдвэрийн хаягдал бохир усыг хоногт хүлээн авч, механик биологийн цэвэрлэгээг хийж, халдваргүйжүүлж […]

tomil-1280x799.jpeg

2022-07-29 16:34
Улаанбаатар хот, 2022 оны 7 дугаар сарын 25 – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Гүйцэтгэх захирлаар (интерим) Данзанбалжирын Энхжаргалыг томиллоо. Д.Энхжаргал нь Монголын МСС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх, Монголын Улсын Их Хурлаар 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсын […]

expo.jpg

2022-07-29 16:07
2022 оны эхний хагас жилд нийт экспорт 5,308.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,197.0 сая ам.доллар буюу 29.1 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 4,983.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,323.8 сая ам.доллар буюу 36.2 хувиар өссөн байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены […]

ишыух.jpg

2022-07-29 15:50
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулах гэж байна. […]

ontsgoi-2.jpg

2022-07-29 15:15
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг 16-гийн даваа хэмээх газарт сумын төвөөс зүүн урд зүгт 126 км-т орших бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас баржээ. Энэ ослын тухай дуудлагыг сумын Цагдаагийн хэсгээс долоодугаар сарын 28-ны 19:35 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой […]

lonh2.jpg

2022-07-29 15:07
Английн Саусхемптоны их сургуулийн судлаачдын баг хорт хавдар үүсгэхэд нөлөөлөх архи, тамхины харьцуулсан судалгаа хийснээр хүн 7 хоногт 1 шил /ойролцоогоор 700гр/ вино уувал эрчүүд 25 ширхэг тамхи, эмэгтэйчүүд 50 ширхэг тамхи татсантай адил хэмжээний өвчлөх эрсдэлтэй гэдгийг тогтоожээ. Нэг шил виноны алкохолын хэмжээ нь 10 нэгж /1 нэгж-10гр алкохол/ байдаг бол шар айргийн 500гр […]

123-4.jpg

2022-07-29 14:56
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт 2022 оны долоодугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтад Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яамны Хойд Америк, Зүүн Европ, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Хавиер Салидо ирж, яриа […]

dgjnlug-1280x853.jpg

2022-07-29 14:36
Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч, гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбаруудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Захирамжид заасны дагуу долоодугаар сарын 5-ны […]