60bf2597ea1dd.jpeg

2022-07-21 12:35
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орж голын усны түвшин нэмэгдэх, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул ард, иргэд та бүхэн гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, бага насны хүүхдэд байнга хараа хяналт тавих, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ […]

20-1280x876.jpg

2022-07-21 12:05
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудад товлосон хугацаандаа чанартай гүйцэтгэх үүрэг даалгавар өглөө.

covid3.jpg

2022-07-21 11:56
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 323 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 80-аар илүү байгаа юм. Батлагдсан тохиолдлуудын: 193 нь Улаанбаатар хотод, 130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 934,357 болж нэмэгдэв. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Баянхонгорт […]

uher.jpg

2022-07-21 11:43
Дорнод аймаг амьд үхэр, үхрийн мах, түүхий эд тээвэрлэх, худалдан борлуулах, нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг сунгалаа. Тодруулбал, аймгийн Онцгой комиссоос малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор ирэх сарын нэгний өдрийг дуустал хугацаанд дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний анхны тохиолдол зургадугаар […]

gert.jpg

2022-07-21 11:22
Өнөөдөр /2022.07.20/ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43A байрны 3 давхрын цонхноос бага насны хүүхэд зүүгдсэн байна гэсэн дуудлага 12:16 цагт ирсний дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн 6 настай эрэгтэй хүүхэд цонхны тавцангаас зүүгдсэн байсныг 2 иргэнтэй хамтран аюулгүй байдлыг хангаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд […]

har-tamhi-1.jpg

2022-07-21 11:00
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувь нь 18-30 насны хүмүүс байна хэмээн прокурорын байгууллагаас мэдээлэв.

tsir3-1280x934.jpg

2022-07-21 10:54
Циркийн ард хэсгийн талбайд иргэд амрах, салхилах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох боломжтой зүлэгжүүлэлт хийжээ. Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өмнө нь Нийслэлийн Засаг даргын тамгын газраас иргэдэд ээлтэй, амарч зугаалах тухтай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд циркийг тойрсон авто зам төлөвлөсөн бөгөөд замаа дагаж гүйлтийн зам, ногоон байгууламж хийхээр зэхэж байгаа талаар […]

Авлига-1024x682.jpg

2022-07-21 10:30
Иргэн Б.Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авсан, харин хүүхдийн ээж О.Х өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос Б.Н, О.Х нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Анхан […]

Экономика.jpg

2022-07-21 10:00
“Газарзүй бол ирээдүй” гэх дэлхий ертөнцийн тухай хамгийн алдартай зүйр үг үеэ өнгөрөөжээ. Газарзүйн онцлог, цаг уур, соёл зэргээс шалтгаалан зарим бүс нутгууд эдийн засгаар хоцрогдож байна. Жижиг орнууд их гүрнүүдийн дөнгөнд орлоо гэх зуун дамжсан хуучны дүгнэлтүүд одоо эсрэгээрээ өөрчлөгдөх болов. Олон улсын тээвэр харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтцүүд ялангуяа хурдны зам, төмөр […]

vac-3.jpg

2022-07-21 09:22
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 24 цэг, хоёр түр цэг өнөөдөр ажиллана. Ингэхдээ нийт 24 багийн 89 эмч, ажилтан ажиллах аж. Иймд иргэн та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.