Циркийн ард хэсгийн талбайд иргэд амрах, салхилах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох боломжтой зүлэгжүүлэлт хийжээ.
Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өмнө нь Нийслэлийн Засаг даргын тамгын газраас иргэдэд ээлтэй, амарч зугаалах тухтай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд циркийг тойрсон авто зам төлөвлөсөн бөгөөд замаа дагаж гүйлтийн зам, ногоон байгууламж хийхээр зэхэж байгаа талаар мэдээлж байв.