sunny-day.png
2022-06-20 14:30
Хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Уншигч та бүхэнд наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.  Үүнд: Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний […]

dib-1280x799.jpeg
2022-06-20 14:26
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүд Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж байгаа аж.

OYUTOLGOI-1.jpg
2022-06-20 14:14
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газраас 2021 онд орон нутгийн их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Өмнөговь аймагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар ажиллаж байна. Өмнөговь аймагт 20 га […]

live.png
2022-06-20 14:00
Монгол Улсын Морин хуурын чуулгын удирдаач, концертмейстер Н.Жигжиддорж/СТА/, ДБЭТ, МХЧ-н төгөлдөр хуурч Э.Намуун нар Morin khuur & Piano DUO тоглолтоо энэ сарын 29-ний өдөр Asem ger-т толилуулах гэж байна. Уран бүтээлчид 2017 оноос цөөхүүл хөгжмийн дуэт төрлөөр хамтран уран бүтээл туурвиж байгаа бөгөөд, 2021 онд ХБ, ТХШ, АЖ Н.Жанцанноровын дуурийн дуулаачын таван хоолойд зориулсан 24 […]

719b455a-5e01-41ef-9a6e-34bba117a8da-1280x765.jpeg
2022-06-20 13:55
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд зохион байгуулсан #BePawsitive2 арга хэмжээ өчигдөр (2022.06.19) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. “Азтай савар” ТББ-аас санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцлоо. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар санаачилсан бөгөөд энэхүү хуулиар […]

Nyambaatar.jpg
2022-06-20 13:00
"Цагаан шонхорын жигүүр" НҮТББ-аас хууль зүйн сайд Х.Нямбаатарт дараах агуулга бүхий шаардлагыг өнөөдөр албан тоотоор хүргүүлсэн байна. Тус ТББ-аас шаардлагынхаа талаар өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн байна. 

288112601_3071977866446965_2721497846613884132_n-1280x854.jpg
2022-06-20 12:40
Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй алба хаагчдад цэргийн дээд цол хүртээж, төрийн одон, медалиар шагналаа.

.jpg
2022-06-20 12:16
Усанд сэлэлтийн 19 дэх удаагийн ДАШТ Унгар улсын Будапешт хотод үргэлжилж байна. Тэмцээнд Монгол Улсаас ОУХМ Б.Энхтамир, Г.Занданбал, Б.Энххүслэн, Э.Ариунтамир нар оролцож байгаа юм. Тэднээс Г.Занданбал, Э.Ариунтамир нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ. Г.Занданбал 100 метрийн мэлхий сэлэлтээр 1.07.79, Э.Ариунтамир 100 метрийн араар даллах сэлэлтээр 1.10.31 секундийн амжилтаар улсынхаа дээд амжилтын шинэчлэн тогтоолоо.

-1280x852.jpeg
2022-06-20 11:57
Хувьсгалчдын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Гэсэр сүмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх авто замын асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэлийн ажлыг гүйцэтгэж дуусав. Улмаар замын хөдөлгөөнийг нээлээ. Явган зам засварлах ажил үргэлжлүүлэн хийгдэж байна. Эх сурвалж: Нийслэлийн замын хөгжлийн газар             Эх сурвалж: Нийслэлийн замын хөгжлийн газар