“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-аас хууль зүйн сайд Х.Нямбаатарт дараах агуулга бүхий шаардлагыг өнөөдөр албан тоотоор хүргүүлсэн байна. Тус ТББ-аас шаардлагынхаа талаар өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн байна.

Уг мэдээлэлдээ “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр энэ оны 06 дугаар сарын 13-ны өдөр тайван жагсаал зохион байгуулж, үзэл бодлоо илэрхийлсэн.

Тус холбооны гишүүн, бэлтгэл офицерууд нь эрх зүйч, хуульч өмгөөлөгч, төрийн захиргааны менежмент, цагдаагийн стратеги-тактик, удирдлага, социалогич зэрэг мэргэжилтэй, цагдаагийн байгууллагын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн төслийг боловсруулж, хэрэгжилтийг хангуулах ажлыг хариуцан ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан уг жагсаалд оролцогчдын зүгээс ирүүлсэн саналыг нэгтгэж, дараах агуулга бүхий шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан ёсоор хүргүүллээ.

  1. Цагдаагийн байгууллага, алба хаагчаар хуульд заагаагүй ажил, үүрэг гүйцэтгүүлсэн улс төрийн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг бий болгох;
  2. ИТХ, Засаг даргын зүгээс цагдаагийн байгууллага, алба хаагчид хууль бус ажил даалгаж байгааг яаралтай таслан зогсоох;
  3. Цагдаагийн байгууллагын зарим төрлийн үйл ажиллагаанд иргэний зөвлөл, ахмадын хороод, төрийн бус байгууллага, ар гэрийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх;
  4. Хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтнуудын /ялангуяа жагсаал цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээний үеэр/ эрх зүйн байдлыг тодорхой болгох;
  5. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчийн гудамж замд үүрэг гүйцэтгэх /ялангуяа жагсаал цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээний үеэр/ эрх зүйн байдлыг тодорхой болгох;
  6. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн асуудлыг судалж, удирдах албан тушаалтныг томилохдоо тухайн нэгжийн хамт олны саналыг үндэслэж, улс төрийн болон бусад байгууллага, албан тушаалтны нөлөөллийг арилгах;
  7. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн цалинг бодож олгох;
  8. Албаны дүрэмт хувцасны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах.

Бид энэ оны 07 дугаар сарын 19-ний өдөр улсын хэмжээнд тайван жагсаал зохион байгуулж, энэхүү шаардлагын хүрээнд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг авч хэлэлцэх болно” гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн