Нотариатын үйлчилгээг тойрсон шүүмжлэл, сэтгэгдлүүд сүүлийн үед олшрох болов. Учрыг ухаж, учгийг хөвөрдвөөс угт нь манай хүнд суртал, хэнхэг хэнээ зэргээс үүдэлтэй элдэв зөвшөөрөл, шат дамжлага, дүрэм журамтай холбоотой байх аж. Бүхнийг, тэр байтугай өөрийгөө хүртэл нотариатаар батлуулаад ир гэдэг манай тогтолцооны гажгийг өнөөдөр хүн бүр эгдүүцэж, тэр нь эцэстээ нотариатын үйлчилгээг эсэргүүцэх, үгүйсгэх янз […]