712-16518165136274bc643f32f.jpeg

2022-05-06 20:32
КИЕВ. /Zaobao/. Хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украин руу довтолсноос Украин улс 12 тэрбум ам.долларын зэвсэг, санхүүгийн тусламжийг хүлээн авсан байна. Украины Ерөнхий сайд Денис Шмихал пүрэв гарагт Польшийн нийслэл Варшав хотноо болсон өндөр түвшний хандивлагчдын уулзалтын үеэр Украиныг тууштай дэмжиж байгаа олон улсын хамтын нийгэмлэгт талархал илэрхийлжээ. Энэхүү хурлыг Польш, Швед, Европын комисс, Европын зөвлөлийн удирдлагууд […]

emy.jpg

2022-05-06 20:30
ЭМЯ, УНТЭ, ЭХЭМҮТ хамтран хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийх хүний нөөцийг үе шаттайгаар дотоод болон гадаадад сурган бэлтгэх, эмчилгээ, оношилгооны бэлэн байдлыг хангах, сайжруулах чиглэлээр хамтарсан төлөвлөгөөг боловсруулан ээлжит хурлыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэв.

hool.jpg

2022-05-06 20:00
Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн эрдэмтэд оройн хоолоо оройтуулах нь эрүүл мэндэд том аюул заналхийлэл учруулдаг гэдгийг тогтоожээ. Судалгаагаар оройн 18.00 цагаас хойш идсэн хоол ходоод гэдэс, хоол боловсруулах зам, зүрхний ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Оройн 18.00 цагаас хойш хоол хэрэглэсэн эмэгтэйчүүдэд цусан дахь сахарын түвшин нь муу, түүнчлэн зүрхний асуудал, илүүдэл жин, даралт ихсэх […]

6274efbe9ba9e.jpeg

2022-05-06 19:41
 Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байсан “Монголын геологи, хайгуул 2022” XII дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнг “Корпорэйт конвеншн төвд” хоёр өдөр зохион байгууллаа. Чуулга уулзалтаар геологийн салбарын бодлого, чиг хандлага, ашигт малтмалын хайгуулын салбарын өнөөгийн байдал, хэрэгжилтэд үүсэж буй асуудлыг хөндлөө. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, Тавантолгойн ордын геологийн судалгаа, цаашдын хөгжлийн төлөвлөгөө […]

6274f20d3efcd.jpeg

2022-05-06 19:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 34 ХК-ийн 302,151 ширхэг хувьцааг 104,310,715 төгрөгөөр арилжив. 13 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 3 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 18 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр “Гурил тэжээл Булган” (GTJ+14.44%), “Монголын цахилгаан холбоо” (MCH +11.01%) болон “Хай би ойл” (HBO +5.73%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өссөн бол “Монгол нэхмэл” (MNH -6.76%), “Тандэм инвэст ББСБ” (VIK -5.00%) болон “Монгол Базальт” (MBW -4.37%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 45,397 ширхэг нэгж эрхийг 28,793,954 төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс -0.86 хувиар буурч, 36,667.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,084,542,276,615 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй […]

712-1651812314280117232_546044120419384_728934380275787368_n.jpg

2022-05-06 19:34
Дэлхийн жүдочид манай улсад ирж хамтарсан бэлтгэл хийх сонирхол  сүүлийн 10-аад жилийн хугацаанд эрс нэмэгдсэн. Энэ бүхэн 2008 оны олимпоос эхлэлтэй гэвэл хэтрүүлсэн болохгүй биз. Бээжингийн зуны олимпоос өмнө Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, Х.Болдбаатар, Д.Нямхүү тэргүүтэй цөөн тооны алдартай бөхийг дэлхийн жүдочид мэддэг байв. Жүдогоор хичээллэдэг хүүхдүүд ч харьцангуй цөөхөн байлаа. 2008 онд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин […]

asian-naaddam.jpg

2022-05-06 19:30
БНХАУ-ын ҮОХ, Азийн олимпын зөвлөлийн хамтарсан хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг хурлаар "Ханжоу-2022" Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан байна.

tarvaga.jpg

2022-05-06 18:00
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын дагуу Баян-Уул суманд 60 толгой монгол тарвагыг нутагшуулжээ.

gucci.png

2022-05-06 17:30
Gucci энэ сараас эхлэн криптовалютаар төлбөр хүлээн авахаар болжээ. Тухайлбал АНУ-ын Нью-Йорк, Лос-Анжелес, Майами, Атланта, Лас Вегасын зарим дэлгүүрүүд нь дижитал токен ашиглан төлбөр хийх боломжийг үйлчлүүлэгчиддээ олгох аж. Эхний ээлжинд Bitcoin, Ether, Dogecoin, Shiba Inu зэрэг 10 төрлийн криптовалютаар төлбөр хүлээж авахаар байна. Хойд Америк даяарх Gucci-ийн бусад дэлгүүрүүд энэ зундаа багтан энэ үйлчилгээг […]

zam-zaswar.jpg

2022-05-06 17:16
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолойн хөдлөн шүүр эвдэрсний улмаас Улаанбаатар хотын захирагчийн албаны зөвшөөрлийн дагуу засварлах болжээ. 2022 оны тавдугаар сарын 6-ны 23:00-аас 7-ны 07:00 цагийн хооронд Содон хороолол руу өгсөх чиглэлийн хоёр эгнээ замыг, 2022 оны тавдугаар сарын 7-ны 23:00-аас 8-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд Содон хорооллоос […]