daats1.jpg
2022-04-14 09:35
Хаврын улирал бол цаг агаар дулаарч газрын хөрс гэссэнтэй холбоотойгоор авто замд ус чийг хуримтлагдаж, авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг үе. Энэ үед том оврын даац хэтрүүлсэн авто машин зорчих нь авто замыг эвдэх насжилтад сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог. Тиймээс Авто тээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн […]

ebi1.png
2022-04-14 09:21
Нэгэн үе Монгол Улсын төрийн тэргүүн байсан Ц.Элбэгдорж, Зеленски-г “шүтэн” бишрэх болсон байна. Түүний амнаас үг гарах, гар нь цаасан дээр мөр гаргах болгондоо л “Зеленски”-г магтан дуулах болсон нь илт анзаарагдах болов. Ямартай ч өчигдөр “Mongolyin Tsakhiagiin Elbegdorj” хаягаас “Украйны ерөнхийлөгч Зеленскийгээр УИХ-ын чуулганы танхимд үг хэлүүлэх санаачилга гарган, цааш нь уриалахыг хүссэн байна. […]

124077528_a46be0aa-415a-4763-8006-b062372f2902.jpg
2022-04-14 08:56
2022 оны дэлхийн хэвлэл мэдээллийн гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорч, бүтээлүүд нь олны хүртээл боллоо. Амбер Браккены “Камлоопсын сургууль” нэртэй зураг энэ олны шилдгээр шалгарчээ.  The New York Times сонинд зориулан авсан энэхүү зураг нь Канадын Бритиш Колумби мужид уугуул хүүхдүүдийг нийгэмшүүлэх зорилгоор байгуулагдсан Камлупс Энэтхэгийн Сургуульд нас барсан хүүхдүүдийн дурсгалд зориулж замын хажууд загалмай […]

http___cdn.cnn_.com_cnnnext_dam_assets_220412221703-kurt-cobain-1993-file-restricted-1280x720.jpg
2022-04-14 08:43
90-ээд оны “Nirvana” хамтлагийн “Smells Like Teen Spirit” дууны клипэнд тоглосон алдарт Курт Кобейны цэнхэр гитарыг ирэх сард дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Дуудлага худалдааны эхний дүн 800,000 доллараар үнэлэгдэх төлөвтэй байна. “Smells Like Teen Spirit” кино нь YouTube дээр 1.4 тэрбум гаруй хандалт авч байна. “1969 оны цэнхэр Fender бол рок урлагийн хамгийн алдартай бүтээлүүдийн […]

ISHN0715_F10_pic.jpg
2022-04-14 08:25
Газрын тос экспортлогч орнуудын нэгдсэн байгууллага болох ОПЕК-аас ОХУ-ын газрын тос болон бусад шингэний экспортын 7 сая тонн нийлүүлэлтийн алдагдлыг нөхөх боломжгүй гэж анхааруулснаар мягмар гарагт нефтийн үнэ өсжээ. ОХУ-ын газрын тос, байгалийн хийн конденсатын олборлолт даваа гарагийн байдлаар өдөрт 10 сая баррелиас бууж 2020 оны 7 сараас хойшхи доод хэмжээнд хүрснийг мэдээллээ. ОХУ-ын газрын […]

social-1280x640.jpg
2022-04-14 08:17
Тайваны Пегатрон корпораци нь электрон барааны эд ангиудыг хөгжүүлэх, зохион бүтээх, үйлдвэрлэх, нэр хүндтэй компаниудын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь өчигдөр Шанхай дахь үйл ажиллагаагаа түр зогсоох шийдвэрийг гаргалаа. БНХАУ-д ковидын нөхцөл байдал дордож байгаа ч зарим компани, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хориглоогүй учраас тус компани нь өнөөг хүртэл үйлдвэрлэлээ явуулж […]

6057fc5339731.jpeg
2022-04-14 08:10
Финланд болон Швед улс ирэх зун НАТО-д элсэж магадгүй тухай Их Британийн “The Times” сонин эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Финланд улс Умард Атлантын гэрээний байгууллагад элсэх хүсэлтээ зургадугаар сард гаргах төлөвтэй байгаа бол дараа нь Швед өгөх гэж байна хэмээн тус сонинд онцолсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Швед, Финландын эрх баригчид НАТО-д элсэх талаар […]

gal.jpg
2022-04-14 07:55
Японы сүмо бөхийн ордонд яаралтай үед анхан шатны тусламж үзүүлэх гал унтраах сургуулилалтыг өнөөдөр багш нарын дунд зохион байгуулжээ. Тус сургуулилалтад их аварга Хакүхо М.Даваажаргал, Шёотэнро Д.Нямсүрэн нар оролцсон байна.