Нэгэн үе Монгол Улсын төрийн тэргүүн байсан Ц.Элбэгдорж, Зеленски-г “шүтэн” бишрэх болсон байна. Түүний амнаас үг гарах, гар нь цаасан дээр мөр гаргах болгондоо л “Зеленски”-г магтан дуулах болсон нь илт анзаарагдах болов. Ямартай ч өчигдөр “Mongolyin Tsakhiagiin Elbegdorj” хаягаас “Украйны ерөнхийлөгч Зеленскийгээр УИХ-ын чуулганы танхимд үг хэлүүлэх санаачилга гарган, цааш нь уриалахыг хүссэн байна.

Тодруулбал, “Зеленски Японы бас ӨС-ын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украины Ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна. Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн. Аль ч талаас нь бодсон Монголын эрх ашигт нийцнэ. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр дэлхийд гарна. ParliamentMN урилгаа бичээрэй. Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн” гэсэн пост бичсэн нь олны анхаарлыг татаад байна. Түүний энэхүү уриалгыг зөвтгөх нэгэн байхад буруутгах нэгэн ч байгаа юм.

“Mongolyin Tsakhiagiin Elbegdorj” гэх акаунт нь албан ёсны хаяг мөн эсэх нь эргэлзээтэй ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой мэдээлэл түлхүү орсон байгаа юм. Харин албан ёсны пэйж хуудсанд нь энэхүү уриалгатай холбоотой ямар нэгэн мэдээлэл байхгүй. Тиймээс Монголын Цахиагийн Элбэгдорж” гэх акаунт дээрх байр суурь нь албан ёсны эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Ямартай ч энэхүү посттой холбоотой улс төр ажиглагчид дунд “Цаад Эби чинь Зеленскийгийн “улаан фен” болсон байна гэх яриа цайны хачир болон яригдах болжээ.

Б.Ирээдүй

By updown.mn

Мэдээний админ

6 thoughts on “Эби Зелескийгийн “улаан фен” болжээ”
  1. Ene medrel yum odoo manai parlamentad ug helj haragdahgui bol bolohgui bolson yum bha da. Ebii guai ulsaas ogch bui tetgemjee ideed duugui suuj bwal baraw…

  2. Ардчилал нэрийн дор харийнхантай нийлж улс орноо худалдсанаараа адилхан юм даа. Тэр талаараа энэ 2 яв цав нийлж байгаа байх. Элбэгдорж бол бас сайн жүжигчин хүн

  3. Эби Бат үүл 2 төрд байсан бол Украйныг дэмжиж Балайрах байж шүү Тэгвэл Монгол улс бүр балрах байж Ямар азаар энэ2 төр засгаас холдсон үе таарав Муу муухай ч гэсэн- МАН нь муу санаатай арай ухаалаг юм Энэ. Ардчилсан нам Төр барьж байсан бол ёстой дүүрэх байж Манай монгол – сайн ч муу ч 2 хөрштэйгээ эвтэй байх нь дээр юм бна шүү Украйны гашуун сургамж бна Энэ Бат үүл Эби 2 монголыг Украйн шиг болгох нь бна шүү

  4. Эби атаархаж байна Зелин их мөнгө олж байгаа болохоор…. Мөн өвөө нь эбиг авч хэлэлцэхгүй болохоор… Ккк

  5. Обама байденд хэлсэн гэнэ лээ, монголын нэг эрхгүй юм далжиганаад явдаг юм, битгий авч хэлэлцээрээ гэж. Ингэхэд элбэгдоржоо, нөгөө өнчин хүүхдүүдээрээ алт угаалгаад байгаа гэсэн яасан бэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн