06-42.jpg

2022-03-28 13:28
Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны гурван сарын байдлаар 331 барилга угсралтын ажил явагдаж байна. Тэдний ихэнх нь барилгын ажлаа 2021 онд эхэлжээ. Нийслэлийн хэмжээнд барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 01-нээс албан ёсоор эхэлнэ. Уг асуудалтай холбоотойгоор НМХГ шалгалтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хяналт шалгалтын хүрээнд 28 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зөрчил илэрчээ. Тэдний дунд […]

123910857_will_punch-2.jpg

2022-03-28 13:22
 94 дэх удаагийн Академийн шагнал гардуулах Оскарын ёслол өнөөдөр сүр дуулиантайгаар эхэллээ. Наадмын үеэр жүжигчин Уилл Смит ёслолын тайзан дээр инээдмийн жүжигчин Крис Рокийг алгаджээ.Учир нь түүний эхнэр Жада Пинкетт Смит өнгөрсөн жил халцрах өвчний улмаас үсээ хуссан билээ. Үүний талаар Крис Рок олны өмнө тохиромжгүй наргиа хийснээс уг маргаан үүсжээ. Түүнийг цохисныхоо дараа Уилл […]

FB_IMG_1634283253246.jpg

2022-03-28 13:20
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж 23 аж ахуйн нэгж, нийт 12.6 мянган тонн махны нөөцийг бэлтгэсэн. Тэгвэл энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэллээ. Үнийн хувьд үхрийн ястай мах килограмм нь 8900 төгрөг, хонины ястай мах килограмм нь 8300 төгрөг, ямааны мах килограмм нь 7100 төгрөгөөр 9 дүүргийн 468 […]

03-55-1280x853.jpg

2022-03-28 12:56
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд өчигдөр (2022.03.27) осол гарчээ.  Ослын талаар Зам, тээврийн хөгжлийн яам NEWS мэдээллийн сайтад тайлбарлахдаа “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд сэлгээний ажлын үед 33 хоосон чингэлгийг түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарч, хажуу тийш унажээ. Одоогоор хэргийн газар дээр цагдаа нар ажиллаж байна. Ослын талаарх дүгнэлт хараахан […]

010-1.jpg

2022-03-28 12:40
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны гишүүдийн хурлаас зарласан VIII чуулган өнөөдөр /2022.03.28/ 10.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд эхэллээ. Энэ удаагийн чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр эхэллээ. Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Мөн Олон улсын олимпын хороо […]

mod-151024-411756756.jpeg

2022-03-28 12:20
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэл хотод өнөөдөр /2022.03.28/ “Ногоон хот- Иргэдийн оролцоо” зөвлөгөөн эхлэв. Зөвлөгөөнийг нээж, нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үг хэллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд нийт 120 сая мод тарина. 10 жилийн дотор тэрбумаар тоологдох мод тарих, ногоон хот болох энэхүү […]

692f1c_MPA_PHOTO_2016_2028_x974_db4fb6a203-1280x735.jpg

2022-03-28 12:00
Агентлагуудаас Улсын бүртгэлийн ерөнхий газар үнэлгээний төвшин хамгийн доогуур гэж гарч байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамгийн доогуур үнэлэгдсэн. Харин Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар гэхэд сүүлийн таван удаагийн судалгаагаар хамгийн доогуур үнэлгээтэй гарч, сүүл мушгисан. Орон нутаг, аймгуудаас ирж байгаа өргөдөл, гомдол мэдээллийг аваад үзэхээр […]

8881f008dac13dc2879d532a9c3ebec8.jpeg

2022-03-28 11:40
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 44 цэгт 44 багийн 178 эмч, ажилтан ажиллана. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.