04-20-1280x720.jpg

2022-03-10 13:08
Америкийн эрдэмтэн МакДауэлл пуужингийн хаягдал, хэлтэрхий сарны эсрэг талд унана хэмээн мэдэгджээ. Ойролцоогоор найман жилийн өмнө дэлхийгээс хөөргөсөн пуужингийн хэлтэрхий баасан гаригт сарны эсрэг талд унана хэмээн тооцсон шинжээчид үйл явдлыг сонирхон, анхааралтай ажиглаж байна. Space.com сайтаас иш татсан мэргэжилтнүүдийн тооцооллоор анх удаа сансрын хог хаягдал сарны гадаргуу дээр унасан санамсаргүй тохиолдол болох гэнэ.

03-26.jpg

2022-03-10 12:49
Сүүлийн жилүүдэд электрон, шингэн, усан, зажилдаг, уусдаг гэсэн төрөл бүрийн тамхи үйлдвэрлэж, залуучууд, өсвөр насныхан эдгээр тамхийг сургууль, олон нийтийн газарт ихээр хэрэглэж байгаа.  Тиймээс УИХ-ын хаврын ээлжит чуулганаар электрон тамхины хэрэглээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлагатай зохицуулалтыг батлах асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцээд буй. Харин зарим аймаг электрон тамхины эсрэг […]

10-7.jpg

2022-03-10 12:45
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр агаарын дундаж температур дөрөвдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр, тавдугаар сард ихэнх нутгаар, зургаадугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Иймд хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа. Тиймээс Уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн […]


2022-03-10 12:39
Гадны байгууллагатай холбоотой ажилласан хэргээр шалгагдаж байгаа Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Өаасан өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, өмгөөлүүлэгчийнхээ тухай мэдээллийг хүргэлээ. Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд баривчлагдан эх орноосоо урвасан хэрэгт шалгагдаж байгаа юм. Өмгөөлөгч Г.Баасан: “Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийн зүгээс энэ мэдээллийг хийж байна. Тагнуулын байгууллагаас 2022 оны хоёрдугаар сарын 17-нд иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулж, […]

07-14.jpg

2022-03-10 12:15
С.Эрдэнээгийн тэргүүлсэн Ардчилсан нам өнөөдөр (2022.03.10) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Өнгөрсөн Ням гаригт АН-ын ээлжит бус XIII их хурал болсон. Дүрмийн өөрчлөлтөө намын их хурлаар баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлэх гэж байна. Дээд шүүхийн тогтоол дээр намын дүрмийг Үндэсний бодлогын хороо биш, намын дүрмээр өөрчлөлтөө хийхээр тусгасан. Ер нь […]

635971858468135763.jpg

2022-03-10 11:54
Томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвар өвчнөөр өвдөж эмнэлэгт хэвтэгсдийн дийлэнх хувийг 0-4 хүртлэх насны хүүхдүүд эзлэж байна. Иймд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж зөвлөгөөг сайн дагаж, эцэг эх асран хамгаалагч нар үүргээ ухамсарлан томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас гэр бүл, үр хүүхдээ сэргийлээрэй. Эрүүл мэндийн байгууллага […]

03-25.jpg

2022-03-10 11:18
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний “Иргэний хүч” намаас нэр дэвшсэн Юн Сок Ёл ялалт байгуулжээ. Тэрээр 48.56 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч, эрх баригч Ардчилсан “Тобүро” намаас нэр дэвшсэн Ли Жэн Мён 47.83 хувийн санал авчээ. Гурав дахь нэр дэвшигч Сим Сан Жон 2.37 хувийн санал авсан байна. Шинэ Ерөнхийлөгч парламентад үг хэлэхдээ тус […]

02-23.jpg

2022-03-10 11:15
Завхан аймгийн Прокурорын газар 2021 онд гэмт хэргийн шинжтэй 578 гомдол, мэдээлэл хүлээн авч, ажиллажээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт гэмт хэрэг, зөрчлийн 50 гаруй хувь нь Улиастай болон Тосонцэнгэл сумд үйлдэгдсэн байна. Завхан аймагт сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд хохирсон болон авлига албан тушаалын, хүрээлэн байгаа орчны эсрэг […]

foidsfaauokqgexg5fcsuwfcch6jc3sachvcdoaizecfr3dnitcq_1_0.png

2022-03-10 10:52
УИХ-ын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн танилцуулгыг инфографикийн хамт хүргэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах […]