Америкийн эрдэмтэн МакДауэлл пуужингийн хаягдал, хэлтэрхий сарны эсрэг талд унана хэмээн мэдэгджээ. Ойролцоогоор найман жилийн өмнө дэлхийгээс хөөргөсөн пуужингийн хэлтэрхий баасан гаригт сарны эсрэг талд унана хэмээн тооцсон шинжээчид үйл явдлыг сонирхон, анхааралтай ажиглаж байна.
Space.com сайтаас иш татсан мэргэжилтнүүдийн тооцооллоор анх удаа сансрын хог хаягдал сарны гадаргуу дээр унасан санамсаргүй тохиолдол болох гэнэ.