БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний “Иргэний хүч” намаас нэр дэвшсэн Юн Сок Ёл ялалт байгуулжээ. Тэрээр 48.56 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч, эрх баригч Ардчилсан “Тобүро” намаас нэр дэвшсэн Ли Жэн Мён 47.83 хувийн санал авчээ. Гурав дахь нэр дэвшигч Сим Сан Жон 2.37 хувийн санал авсан байна.
Шинэ Ерөнхийлөгч парламентад үг хэлэхдээ тус улсын эв нэгдлийг бэхжүүлэх нь түүний эрхэм зорилго гээд өөрийг нь дэмжсэн иргэдэд талархлаа илэрхийлж, Үндсэн хууль, Үндэсний хурлаа /парламент/ дээдлэн, ард түмэндээ зүтгэх болно гэжээ.
Эх сурвалж: ТАСС