02-1.jpg

2022-03-01 16:01
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “BINANCE” буюу дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөлтэй уулзаж, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2021 оны […]

Capture-1280x851.jpg

2022-03-01 15:56
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз, Европын комиссын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл, болон Европын холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар […]

06-2-1280x853.jpg

2022-03-01 14:55
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2022 оны нэгдүгээр улирлын ээлжит бус хурал энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Тус хуралдаанаар “Орос, Украины цэргийн ажиллагааны манай улсын эдийн засагт үзүүлэх […]

01-2.jpg

2022-03-01 14:33
Монголын банкны холбооноос “Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм” судалгаагаа өнөөдөр танилцууллаа. Ерөнхийд нь дүгнэвэл банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй жил болжээ. “Банкны салбарын нийт актив 2.3 хувиар нэмэгдэж, 41 их наяд төгрөгт хүрсэн. Гэвч санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал, эрсдэл улам хуримтлагдаж байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд мөнгөний болон сангийн тэлэх бодлогын хүрээнд […]


2022-03-01 13:39
 “No war” тайван жагсаал Төв талбайд болж байна. Жагсаал хийж байгаа Д.Монголхүү тэргүүтэй хүмүүсийн үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэд мөн Д.Сүхбаатарын талбай дээр цугларсан байна. Тэдний хооронд дөнгөж сая зөрчил үүсээд авлаа.

09-1.jpg

2022-03-01 13:17
Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд болж буй Баянхонгор аймгийн Ойн салбарын анхдугаар хуралдаан (2022.03.01) үргэлжилж байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Баянхонгор аймгийн Ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Баянхонгор аймгийн Ойн тогтвортой менежментийн төлөвлөгөө-Тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй холбох боломж” сэдвээр илтгэл танилцуулав. Тус менежментийн төлөвлөгөөг хавсралт […]

05-1280x706.png

2022-03-01 12:37
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд манай улсын уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэй оролцохоор болсон. Дээрх шийдвэрийн хүрээнд Соёлын яам энэ оны 5-р сард Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагдах 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-ын дэргэдэх “Marché Du Films” платформд Монгол Улсын […]

04-1-1280x719.jpg

2022-03-01 12:34
Оросын цэрэг, зэвсгийн нүсэр цуваа Украины нийслэл Киев хотын чиглэж байна хэмээн АНУ-ын хиймэл дагуулын Maxar Technologies компани мэдээлжээ. Тус компаниас тараасан хиймэл дагуулын зураг дээр 64 км орчим урт үргэлжилсэн цуваа Киев хотоос хойд зүгт орших Иванков тосгоны ойролцоо явж байгааг харуулжээ. Мөн хиймэл дагуулаас авсан шинэ зурагт Украины хойд хилийн ойролцоо Беларусийн нутаг дэвсгэрт нисдэг тэрэг, […]