Оросын цэрэг, зэвсгийн нүсэр цуваа Украины нийслэл Киев хотын чиглэж байна хэмээн АНУ-ын хиймэл дагуулын Maxar Technologies компани мэдээлжээ. Тус компаниас тараасан хиймэл дагуулын зураг дээр 64 км орчим урт үргэлжилсэн цуваа Киев хотоос хойд зүгт орших Иванков тосгоны ойролцоо явж байгааг харуулжээ.

Мөн хиймэл дагуулаас авсан шинэ зурагт Украины хойд хилийн ойролцоо Беларусийн нутаг дэвсгэрт нисдэг тэрэг, явган цэргийн томоохон хүч бөөгнөрсөн байгаа дүрс буусан байна. Энэ нь Оросын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хотыг эзлэх шийдвэрлэх довтолгоонд бэлдэж байж болзошгүй гэсэн таамаглалд хүргэж эхэлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн