11-14-1280x787.jpg

2022-02-24 18:00
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комисс, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг хамтран “Өнөөгийн олон улсын харилцааны нөхцөлд улс дамнасан Үндсэн хуулийн үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалтын семинарыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав. Түүнд Энэтхэг, БНСУ, Индонез, Казахстан зэрэг Азийн 20 орчим улсын 70 гаруй төлөөлөгчид […]

09-21.jpg

2022-02-24 17:56
Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников армидаа туслах хүсэлтэй украинчуудаа зэвсгээр хангахад бэлэн гэж мэдэгджээ. “Эрхэм хүндэт эх орон нэгтнүүд ээ! Дайсан дайрч байгаа ч манай арми нурахгүй. Украин бүх нийтийн батлан хамгаалах дэглэмд шилжиж байна. Гартаа зэвсэг барихад бэлэн хүмүүс өөрийнхөө бүсэд байдаг Украины Зэвсэгт хүчний Бүх нутгийн батлан хамгаалах хүчний эгнээнд элсэж болно. […]

08-24.jpg

2022-02-24 17:42
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” хоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд боллоо. Чуулганы эхний өдөр  “Хөвсгөл нуурын эко системийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр 4 салбар хуралдаан болж, өнөөдрийн үндсэн хуралдаанаар […]

1-3.jpg

2022-02-24 17:16
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассын бүс нутагт тусгай ажиллагаа явуулах тушаалыг зэвсэгт хүчиндээ өгснөөс хойш 6 цаг орчим болж байна. Яг одоо Украины нийслэл Киевийн гудамжин дахь АТМ-үүдэд дараалал үүсч, хүмүүс бэлэн мөнгө ихээр татан авч байна. Хотын иргэд  метрод хоргодож, Олон нийтийн сүлжээний хаягаараа хоргодох байруудын мэдээллийг дагаж эхэлжээ. Мөн ШТС-уудын оочер нэмэгдэж, шатахуунаа дүүргэж […]

06-27-1280x853.jpg

2022-02-24 17:08
Украины Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, алба хаагчид эзэлсэн байршлаа орхиж, зэвсгээ хаяж байгааг Оросын БХЯ тагнуулын хэрэгслийн мэдээлэл дээр үндэслэн мэдэгджээ. Зэвсгээ хаясан Украины байршил цохилтод өртөхгүй гэж Оросын БХЯ зарласан байна. Үүнээс өмнөхөн тус яам агаарын эсрэг хамгаалалтын хэрэгслийг нь дарсан, түүнчлэн агаарын цэргийн баазын дэд бүтцийг ашиглалтаас гаргасан гэж мэдээлж байжээ. Оросын төрийн […]

05-37-1280x894.jpg

2022-02-24 17:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нар өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Гореликийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Элчин сайдаар томилогдсон сайд Дмитрий Николаевич Гореликт баяр хүргэв. Мөн “Энэ […]

04-43-1280x719.jpg

2022-02-24 16:51
Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” сургалтыг 8 дахь жилдээ 2022 оны 2 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт семинараар төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, үр ашиг, хяналтын асуудлын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа […]

Н.Батхүү-768x575.jpg

2022-02-24 16:49
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо. НЯМ-ОСОРЫН БАТХҮҮ НЬ: 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль, 1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн. 1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг, 2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг […]

03-47.jpg

2022-02-24 16:42
Украины Харьковын захиргаа хотод байдаг хоргодох байр, бөмбөгдөлтөөс хамгаалах байруудаа нээх шийдвэр гаргажээ. Хотын тэргүүн Терехов энэ талаараа Facebook-тээ бичсэн байна. Ийм газруудыг орон сууцны байрууд, дэд бүтцийн объектуудад нээх юм байна. Байдал хүндэрвэл эдгээр объектыг ашиглана гэж Терехов нэмж хэлжээ. Түүнчлэн тэрбээр хотын иргэдээ тайван байж, аль болох гэртээ байхыг уриалсан аж. Эх сурвалж: […]