Украины Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, алба хаагчид эзэлсэн байршлаа орхиж, зэвсгээ хаяж байгааг Оросын БХЯ тагнуулын хэрэгслийн мэдээлэл дээр үндэслэн мэдэгджээ. Зэвсгээ хаясан Украины байршил цохилтод өртөхгүй гэж Оросын БХЯ зарласан байна.

Үүнээс өмнөхөн тус яам агаарын эсрэг хамгаалалтын хэрэгслийг нь дарсан, түүнчлэн агаарын цэргийн баазын дэд бүтцийг ашиглалтаас гаргасан гэж мэдээлж байжээ. Оросын төрийн тэргүүн Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд Донбассыг хамгаалах цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэрээ зарласан аж.

Түүнчлэн Орост аюул учруулах гадаадын хүчнүүдэд хандаж, нэн даруй хариу барина гэжээ. Оросын БХЯ зэвсэгт хүчнээс Украины хотуудад пуужингийн, агаарын болон их бууны цохилт өгөөгүй, иргэдэд ямар нэгэн аюул заналхийлэл учруулахгүй гэж мэдэгдсэн аж.

Эх сурвалж: LENTA

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн