ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассын бүс нутагт тусгай ажиллагаа явуулах тушаалыг зэвсэгт хүчиндээ өгснөөс хойш 6 цаг орчим болж байна. Яг одоо Украины нийслэл Киевийн гудамжин дахь АТМ-үүдэд дараалал үүсч, хүмүүс бэлэн мөнгө ихээр татан авч байна.
Хотын иргэд метрод хоргодож, Олон нийтийн сүлжээний хаягаараа хоргодох байруудын мэдээллийг дагаж эхэлжээ. Мөн ШТС-уудын оочер нэмэгдэж, шатахуунаа дүүргэж авсан автомашины хүмүүс хотыг орхин гарч эхэлжээ. Энэ талаар бэлтгэсэн INTERFAX агентлагийн фото сурвалжлагыг хүргэж байна.
Иргэд Киевийн метронд
Хүмүүс Олон нийтийн сүлжээний хаягаараа тэсрэх бөмбөгөөс хоргодох байрны мэдээллийг дагаж байна
Киевийн гудамжинд байрлах АТМ-үүдэд дараалал үүсчээ
Киевийн оршин суугчид метронд хоргодож байна
Шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсчээ