AAGI0751-1024x682.jpg

2022-02-11 15:37
Энэ ташаа мэдээлэл. ХБ-ыг шалгах ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр намайг ажлын хэсэгт орж ажиллаач гэхэд би тэгье гэсэн. Намайг буруутгахын өмнө ажлын хэсэгт оруулаагүй шалтгааныг тодруулна уу? ХААН банкны “ориг” эздийн зарим хөрөнгө ХБ-аас гарсан байхыг үгүйсгэхгүй. https://t.co/tLL7cqHECg — Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) February 9, 2022

download-3.jpg

2022-02-11 15:32
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Тамхины хэрэглээ, хууль эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд электрон, шингэн, усан, зажилдаг, уусдаг гэсэн төрөл бүрийн тамхи үйлдвэрлэж, манай залуучууд, өсвөр насныхан эдгээр тамхийг сургууль, олон нийтийн газарт ихээр хэрэглэж байна. Манай улсад 2019-2020 онд нийт 2,047 ширхэг электрон тамхи БНХАУ-аас импортлогдож байсан бол 2021 онд […]

04-13.jpg

2022-02-11 15:29
Францын Ерөнхийлөгч Макрон Орост PRC шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. Тиймээс ОХУ, Францын Ерөнхийлөгч нарын Кремльд болсон уулзалтын үеэр Эммануэль Макрон Владимир Путинаас хол зайтай суужээ. Эх сурвалжийн мэдээлснээр Макронд Путинтэй ойрын зайд суухын тулд Орост PRC шинжилгээ өгөх ёстой эсвэл аюулгүй зай барих хоёр сонголтыг хийж байжээ.

Capture-2.jpg

2022-02-11 15:27
Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо “Хөгжлийн банктай холбоотой цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллана. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яам хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Засгийн газрын зүгээс шаардлагатай мэдээллийг тухай бүрд гаргах зэргээр дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Хөгжлийн банк 2017 онд батлагдсан хуулиар зохицуулагддаг. Ирэх жилийн […]

01-7-1.jpg

2022-02-11 15:22
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг “өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй” үндэслэлээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дахин нэг сараар сунгаад буй. Цагдан хорих хоёрдугаар хугацаа өнөөдөр дуусгавар болсон тул хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан […]

03-15.jpg

2022-02-11 15:13
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден NBC телевизэд ярилцлага өгөхдөө, мөргөлдөөн хурцдаж болзошгүй тул америкчуудыг Украиныг нэн даруй орхин гарахыг уриалав. Вашингтон Украин руу цэргээ илгээхээр төлөвлөсөн учраас Америкчуудыг нүүлгэн шилжүүлэх гээгүй, ийм хувилбар байхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Мөн Төрийн департамент “Оросын цэргийн ажиллагаа Украины аль ч газар болсон тохиолдолд АНУ иргэдээ нүүлгэн шилжүүлэх боломжгүй […]

DSC03769-1280x720.jpg

2022-02-11 15:07
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаарх “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт 124 тэрбум төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байгаа “Моннис” группийг төлөөлөн Г.Мөнхбаатар тайлбар хийлээ. Тэрбээр “Үнэхээр экспортыг дэмжээд бизнес явуулах гээд хичээж байгаа маш олон компани бий. Тэдний нэг нь “Моннис” групп. Манай группийн хувьд 24 дэх жилдээ 10 гаруй компанитайгаар зургаан салбарт үйл ажиллагаа явуулж […]

02.png

2022-02-11 15:04
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын эдлэн газар болох Мар-о-Лаго хотоос Үндэсний архив, хэрэг хөтлөлтийн (NARA) газраас гаргаж авсан “нууц” болон “маш нууц”-ын зэрэглэлтэй бичиг баримтууд олдсон гэж Вашингтон Пост эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Баримт бичгүүдийн дунд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай бичсэн захидал, Барак Обамагийн 2016 онд залгамжлагчдаа үлдээсэн илгээлт зэрэг байгаа аж. […]

01-17-1280x720.jpg

2022-02-11 14:55
Техасын төмөр замын комиссар асан Райан Ситтон Оросын эрчим хүчний хангамжийг бүрэн зогсоох нь дэлхийн эдийн засгийг үхэлд хүргэхтэй ижил хэрэг болно хэмээн мэдэгджээ. Хэдийгээр бид одоо сэлэм эргүүлж байгаа ч Оросын эрчим хүчний эх үүсвэрүүд барууны зах зээлээс 100 хувь алга болох магадлал бараг тэг байгаа юм. Хэрэв Оросын түлшийг зах зээлээс бүрмөсөн хасвал […]