АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден NBC телевизэд ярилцлага өгөхдөө, мөргөлдөөн хурцдаж болзошгүй тул америкчуудыг Украиныг нэн даруй орхин гарахыг уриалав. Вашингтон Украин руу цэргээ илгээхээр төлөвлөсөн учраас Америкчуудыг нүүлгэн шилжүүлэх гээгүй, ийм хувилбар байхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.
Мөн Төрийн департамент “Оросын цэргийн ажиллагаа Украины аль ч газар болсон тохиолдолд АНУ иргэдээ нүүлгэн шилжүүлэх боломжгүй болж магадгүй гэсэн байна. Сүүлийн үед барууны орнуудаас Украины нутаг дэвсгэр лүү Оросууд түрэмгийлж болзошгүй тухай мэдэгдэл гарах нь ихэсч байгаа юм.