АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын эдлэн газар болох Мар-о-Лаго хотоос Үндэсний архив, хэрэг хөтлөлтийн (NARA) газраас гаргаж авсан “нууц” болон “маш нууц”-ын зэрэглэлтэй бичиг баримтууд олдсон гэж Вашингтон Пост эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Баримт бичгүүдийн дунд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай бичсэн захидал, Барак Обамагийн 2016 онд залгамжлагчдаа үлдээсэн илгээлт зэрэг байгаа аж. Тус сонины эх сурвалж хэчнээн нууц бичиг баримт олдсон талаар дурдаагүй ч зарим бичиг баримтууд маш нууц тул зөвхөн эрх бүхий хүмүүсийн маш явцуу хүрээлэл танилцах боломжтойг дурдсан байна.
NARA-ийн хүсэлтээр АНУ-ын Хууль зүйн яам эдгээр баримтыг авч судлах бололтой. Д.Трамп Ерөнхийлөгч байхдаа эдлэн газар шалгаж үзэхийн тулд Цагаан ордноос янз бүрийн бичиг баримтыг байнга авч явдаг байсныг зарим эр сурвалж мөн сонинд өгүүлжээ.
Трампын хэвлэлийн төлөөлөгч Тейлор Будович уг баримт бичгүүдийг олж илрүүлсэн талаар тайлбар хийхдээ “Засгийн газрын эх сурвалжууд улс төрийн зорилгоор ердийн үйл явцыг зэвсэг болгон ашиглаж байна” хэмээжээ.