255184719_418427273068725_8381259989767371388_n_20211111130648.jpg

2022-01-22 21:13
Допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулаад буй долоон бөхөд өршөөл үзүүлэхийг Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо хүсчээ. Тодруулбал, Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Бат-Орших, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарыг зал, танхимын болон наадмын барилдаанд барилдуулахыг Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүн Ц.Магалжав, дэд тэргүүн О.Балжинням, […]

new_c6f31d604bfb30475e9c5ae8806ff80b1460b17b.jpg

2022-01-22 21:07
Шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Мөнгөн мод” наадам энэ жил 13 дахь удаагаа болох гэж байна. Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийн материалыг 2022 оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр хүлээн авчээ. Энэ жилийн “Мөнгөн мод” наадмын 24 төрөлд […]

ff75df9b05b3df4e86b327af2bbf3223-1024x683.jpg

2022-01-22 21:02
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хий дамжуулах төслийн ТЭЗҮ өнгөрсөн оны 12 дугаар сард эцэслэгдсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд хийн хоолойн төслийн дараагийн шатны ажлыг эхлүүлэх асуудлаар “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой утсаар ярьжээ. Ингээд Ирэх долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан болон “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн […]

wtb0o6_61ea981d0176dd67a5f2776c_x974-1024x683.jpg

2022-01-22 20:57
Коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч, бүх нийтийн хөл хорионд шилжсэн цаг үед Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Дэм дэмэндээ” аяныг санаачлан, зохион байгуулж байсан юм. Тус аяны хүрээнд цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүд болон зорилтот бүлгийн иргэдэд шаардлагатай туслалцааг үзүүлж байв. Тухайн үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан, […]

23bad3_Screen_Shot_2022-01-22_at_17_38.31_x974-1024x743.jpg

2022-01-22 20:48
ЭМЯ болон МХЕГ-ын хамтарсан багийнхан өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ковид-19-ийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд ажиллаа. Энэ үеэр мөн Баянгол дүүргийн КОВИД-19-ийн шуурхай штабт  ажиллан өвчтөнүүдийг эрэмбэлэн  хэвтүүлж буй үйл ажиллагаа, рентген, Ковидын амбулаторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ахмадын эмнэлэгт 150 орыг ЭМ-ийн сайдын тушаалаар дэлгэн ажиллуулж буй юм. Тус эмнэлгийн сэхээний […]

download-19.jpg

2022-01-22 13:01
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар мөс цөмөрсөн дөрвөн удаагийн дуудлагаар ажиллажээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Түүнчлэн ихэнх гол, мөрөн, […]

s91lft_272303369_341058704550684_5680518571479673097_n_x974.jpg

2022-01-22 12:52
Ковид-19 цар тахлын улмаас согтуугаар замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын согтуурлын хэмжээ, гэмт хэргийн зөрчлийг шалгахад хүндрэлтэй болсон. Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох зорилгоор […]

1-17-3.jpg

2022-01-22 12:00
Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаандаа төлөөгүй компаниуд буюу чанаргүй зээлдэгчдийн дунд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн 4 компани байна.Тодруулбал, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК нь Б.Ундармаагийн эзэмшлийн компаниуд юм.  Тухайн дөрвөн компанийн нийт өр 43.5 тэрбум. Тухайн компаниуд хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах, Мах боловсруулах […]

942b573eb07d810d4dbe2a4451ab0e8ad1b42eb3-1024x597.jpg

2022-01-22 11:30
Монголын дугуйчид Олимпийн эрх авахад мэргэжлийн баг байгуулах буюу мэргэжлийн багт орж уралдан Олон улсын дугуйчдын холбооны хуваарьт орсон мэргэжлийн тэмцээнүүдээс оноо цуглуулах өндөр шалгуур журамтай болсон. Олон улсын сонирхогчдын болон Мэргэжлийн дугуйчдын холбоо 1995 онд нэгдсэнээр мэргэжлийн дугуйчид Олимпод оролцох болж чансаагаар шалгарсан дэлхийн шилдэг 50 орны зөвхөн 200 дугуйчин оролцох эрхтэй болжээ. Иймээс […]

аубакар.png

2022-01-22 10:58
Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцуулав. Тэрбээр “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний орд нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаардаг бөгөөд 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологи судалгааны ажлууд хийгдэж, сүүлийн хайгуулын ажил 1991 оноор дуусгавар болсон […]