05-7-1024x555.jpg

2022-01-05 14:20
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Вакцины III тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн иргэдийг IV тунд хамруулахыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулах, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй эмнэлэг, онцгой байдлын зэрэг алба хаагчдыг IV тунд хамруулах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн яаманд […]

04-12-1024x555.jpg

2022-01-05 14:16
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг сонсож танилцжээ. “Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. Мөн Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахлахаар болжээ. […]

196083632_344938810400209_714940860447770612_n-1024x651.jpg

2022-01-05 14:14
Жүдо бөхийн энэ оны анхны гран при тэмцээн Португал улсын Одивелас хотод болно. 30 орны 210 тамирчин өрсөлдөх тэмцээнд манай улсаас 21 жүдоч барилдах мэдүүлгээ өгчээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Сумъяабазар, Б.Цогт-Очир, 66 кг-д Г.Сод-Эрдэнэ, Б.Нармандах, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Б.Мөррэнцэн, Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Пунцагцэрэн, Б.Мөнхбаяр, -100 кг-д Д.Мөнхтулга, О.Хангай, +100 кг-д С.Бат-Орших нар барилдана. […]

03-12-1024x555.jpg

2022-01-05 14:12
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ. Дуудлага худалдаа 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хооронд болох юм […]

02-13-1024x555.jpg

2022-01-05 14:09
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Н.Уртнасан Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын шинэчлэн боловсруулсан төслийг хэлэлцүүлэн батлууллаа. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2020 онд 112 тэрбум төгрөгт хүрч өссөн. Үүнээс жилд 25-34 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийг байгаль орчныг хамгаалах арга […]

san2.png

2022-01-05 12:56
ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-д мэргэжлийн боксын тулаан хийж, WBA холбооны Азийн аварга болсон. Эх орондоо ирсэн түүнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга асан Ц.Жадамбаа хүлээн авч уулзав. Улмаас Э.Цэндбаатартай хамтран ажиллах гэрээ байгуулж, хувиасаа сар бүр 500,000 төгрөгөөр цалинжуулахаар боллоо.

4f643856902ad174940435d75c26e0aa7e2cb6e2-1024x597.jpg

2022-01-05 12:54
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор Их тойруугийн гудамжинд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалтыг хийхээр болсон. Ингэхдээ эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай нягт уялдуулан уян хатан байхаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг […]

5dfdaa55b25be.jpeg

2022-01-05 12:52
Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1,255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Үүний 26.2% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байна. Томуу, томуу төст өвчин Орон нутагт Булган, Дархан, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудад […]

газар-хөдлөлт.jpg

2022-01-05 12:10
Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвөөс хойд зүгт 46 км-т Хөндлөн булаг багийн нутаг Бухын-Ам хэмээх газарт нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01:20 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 01:27 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.  

нүүрс.jpg

2022-01-05 11:52
Манай улс 2021 онд 21,302.9 мян.тн нүүрс олборлож, оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15,941.7 мян.тн-ыг экспортолсон нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2021 оны эхнээс 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1,238.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь 2020 оны мөн үеэс 11 хувийн бууралттай, төмрийн хүдрийн баяжмалын тухайд, […]