ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-д мэргэжлийн боксын тулаан хийж, WBA холбооны Азийн аварга болсон.
Эх орондоо ирсэн түүнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга асан Ц.Жадамбаа хүлээн авч уулзав. Улмаас Э.Цэндбаатартай хамтран ажиллах гэрээ байгуулж, хувиасаа сар бүр 500,000 төгрөгөөр цалинжуулахаар боллоо.