01-58.jpg

2021-12-30 09:11
Daily Mail сонин БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны жингээ хасахын өмнөх болон жин хассаны дараа авсан зургуудыг харьцуулжээ. Тус сонин Солонгосын удирдагчийн жингээ хасахын өмнөх болон дараах зургуудыг харьцуулж үзээд 2019, 2020 оны зургуудад Ким Чен Ун саяхан нийтлэгдсэн зургаас хамаагүй том харагдаж байгааг тэмдэглэжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун бараг 20 кг жин хассан […]

05-34.jpg

2021-12-30 09:03
Шинэ жилийн баярын арга хэмжээ үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал ихтэй байна. Энэ жилийн тухайд ачаалал өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад эрс ихэссэн зүйл байхгүй ч  шинэ жилийн баяртай холбоотойгоор архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бэртэл гэмтэл авах, осолд өртөх давтамж нь энгийн өдрүүдийнхээс нэмэгдсэн гэж  тус эмнэлгийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн […]

R-17.jpg

2021-12-30 08:59
Өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатыг энэ сарын 31-ний 05.30 цагт Спортын төв ордноос тэнгэрийн замд нь үдэхээр болжээ. Тэрбээр өнгөрөгч баасан гарагт “Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй амьсгал хураасан. Үүний өмнө БНСУ-д мөн удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн билээ.

Screen-Shot-2021-12-29-at-1.50.49-PM.png

2021-12-30 08:57
Өчигдөр /2021.12.28/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардуулсан. Энэ үеэр Монгол Улсын Зөвлөх инженер М.Пүрэв-Очир Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулсан юм. Тэрбээр УИХ-ын гишүүн П.Анужингийн аав юм. Энэ талаар П.Анужин өөрийн нүүр хуудастаа “Цагаан чулуутын шохойн чулууны орд, Далтын ураны орд, Шивээ овоогийн нүүрсний бүлэг ордын хайгуулын ажлыг удирдан хийлгэж нөөцийг […]

cenr5.jpg

2021-12-30 08:55
Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг ХанХөхий ууланд отрын адуутай өвөлжиж байгаа Цэдэндамбагийн Энхболд адуундаа явж байгаад эврээрээ орооцолдсон хоёр бугатай тааралджээ. Орооцолдоод удсан бололтой, эцсэн бугыг бугуйлдан барьж, модноос хүлээд салгасан байна. Халиун буга бол ховор амьтны жагсаалтад орсон амьтан. Тиймээс амьтны амь нас аварсандаа малчин Энхболд баяртай байгаагаа хэлжээ.

fe9w9-1024x684.jpg

2021-12-30 08:54
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, “Эрүүл сүрьеэгийн ирээдүйн төлөө” ТББ хамтран Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 2021 оны 12 сарын 28-ны өдөр “Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх” сэдэвт уулзалт зохион байгуулаа. Уулзалтад ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Геронтологийн Үндэсний Төв , Наркологийн эмнэлэг, Чихрийн шижингийн холбоо, Сэтгэцийн эмч нарын холбоо зэрэг төр, […]

02-52.jpg

2021-12-30 08:43
Хүйтний эрч чангарч, өвчлөл нэмэгдэж, эмнэлгийн ачаалал их болдог энэ цаг үед дэлхий даяар тархан суугаа монгол лам нарын зүгээс эмнэлгүүдэд 21.5 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг хандивласан байна. “Монгол лам нарын чуулган” фэйсбүүк группээс “Асралын аян 3” хүмүүнлэгийн аяныг өнөөдөр зохион байгуулжээ. Тус аянд нийслэл, орон нутаг, гадаад улсад шавилан суугаа олон лам хуваргууд […]

01-57.jpg

2021-12-30 08:30
Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг, онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер-2021”, Меркурий цом гардуулах ёслолын ажиллагаа 24 дэх жилдээ зохион байгуулагдлаа. 2021 онд 6.2 сая тонн буюу нэг их наяд төгрөгийн үнийн дүнтэй нүүрс борлуулж, Тавантолгой- Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр […]

03-46.jpg

2021-12-30 08:20
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан өчигдөр (2021.12.29) Монгол бөхийн өргөөнд боллоо. Уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр тэргүүтэй хүчит 128 бөх зодоглов. Барилдаанд улсын гарьд М.Бадарч үзүүрлэж, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэн хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн нэрэмжит […]