Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг ХанХөхий ууланд отрын адуутай өвөлжиж байгаа Цэдэндамбагийн Энхболд адуундаа явж байгаад эврээрээ орооцолдсон хоёр бугатай тааралджээ.
Орооцолдоод удсан бололтой, эцсэн бугыг бугуйлдан барьж, модноос хүлээд салгасан байна. Халиун буга бол ховор амьтны жагсаалтад орсон амьтан. Тиймээс амьтны амь нас аварсандаа малчин Энхболд баяртай байгаагаа хэлжээ.
1 comment
Баяр хүргье мундаг залуу байна