97.jpg

2021-12-01 15:59
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их […]

4-1.jpg

2021-12-01 14:30
Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг товчлон хүргэж байна. Шинэ сэргэлтийн бодлого, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн явцын талаар танилцуулга хийв. Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг 150 000 төгрөгөөр тогтоов. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй […]

14-5-1024x561.jpg

2021-12-01 14:25
Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв. Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас […]

45.jpg

2021-12-01 14:06
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний бүтээгдэхүүний үнийн талаарх мэдээлэл болон нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгчээ. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Импортын хүнсний татан авалтыг нэмэгдүүлэхийн тулд холбогдох зохицуулалтыг хийснээр арваннэгдүгээр сарын 7-30-нд нийт 103 вагон цагаан будаа, элсэн чихэр татан авсан. Мөн БНХАУ-аас Эрээн, Замын-Үүдийн төмөр замын боомтоор […]

999-1-1024x535.jpg

2021-12-01 13:48
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэр болон коронавируст халдварын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр “КОВИД-19 халдварын шинэ хувилбар өнөөдрийн байдлаар 18 улсад бүртгэгдлээ. Африкийн улс орнууд, Израиль, Бельгид халдвар голомтлон гарч байгаа бол бусад оронд зөөвөрлөгдөж очсон тохиолдол бүртгэгдээд байгаа. Улс орнуудын хувьд халдвар бүртгэгдсэн улсаас гадаадын иргэдийг хүлээн авахгүй. […]

982.jpg

2021-12-01 13:25
АНУ-аас Монгол Улсад оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа манай улсын иргэдийн интернет банкинд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн “О” гэгч этгээдийг ЭЦА-аас интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан. Тэгвэл өнөөдөр /2021.12.01/ АНУ-ын хууль сахиулах байгууллагаас сэжигтнийг шилжүүлэн авч цагдан хорих, таслан […]

954.jpg

2021-12-01 12:54
Твиттер шинэчлэгдсэн журамдаа бусдын гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглох заалт оруулжээ. Гэхдээ олны танил бус энгийн иргэдэд энэхүү журам үйлчлэх бөгөөд хэн нэгэн тухайн хүний гэрэл зураг, дүрс бичлэгийг зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн бол Твиттер компанид мэдэгдээд устгуулж болох юм байна. Гэхдээ яг ямар шалгуурын дагуу зураг, дүрсийг устгах, устгахгүйг шийдэх дүрэм тодорхойгүй байгаа аж.  

888-1024x576.jpg

2021-12-01 12:48
Ардчилсан нам “Иргэний Ардчилал” үндэсний хөтөлбөрийг орон даяар эхлүүлж ойн баяраа тэмдэглэх гэж байгаа талаараа Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир мэдээллээ. Тэрээр “2021 оны 12 сарын 6-ны өдөр ардчиллын төлөөх намууд нэгдсэн баярын түүхэн өдөр. Энэ өдөртэй холбогдуулаад хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах юм. Ардчилсан нам өдгөө байгуулагдаад 21 жил, ардчилсан хувьсгал […]

752.jpg

2021-12-01 12:42
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Н.Энхболд “Тогтоолын төслийг дэмжиж байна. Урьд нь Үндсэн хууль батлагдсан том ойгоор иймэрхүү арга хэмжээ зохион байгуулж байсан. Зөвхөн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудал биш. Үндсэн хуулиа […]

74.jpg

2021-12-01 12:37
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр олон нийтэд зарласан “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэхэд нь өөрийн зардлаар 10 хоногийн хугацаатай тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргасан. Шийдвэрийн дагуу Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 40 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захиалгат […]