АНУ-аас Монгол Улсад оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа манай улсын иргэдийн интернет банкинд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн “О” гэгч этгээдийг ЭЦА-аас интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан.
Тэгвэл өнөөдөр /2021.12.01/ АНУ-ын хууль сахиулах байгууллагаас сэжигтнийг шилжүүлэн авч цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Уг этгээд нь 2018 онд Америкт очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банкруу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм.