02-57.jpg

2021-10-14 15:35
Орос, Хятадын тэнгисийн цэргийн хамтарсан “Тэнгисийн хамтын ажиллагаа-2021” сургуулилалт Япон тэнгист эхэлсэн тухай ОХУ-ын Тэнгисийн цэргийн Номхон далайн флотын хэвлэлийн албанаас мэдээллээ. Хоёр улсын хамтарсан сургууль 10 дугаар сарын 14-17-ны хооронд үргэлжилнэ. ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотоос уг сургуулилалтад шумбагч онгоц эсэргүүцэгч том хөлөг онгоц “Адмирал Пантелеев”, 20380 төслийн харуулын хөлөг онгоцууд болох “Герой Российской Федерации Алдар […]

01-57.jpg

2021-10-14 15:30
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тус Байнгын хорооны ажлын алба болон Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн төлөөллийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд (2021.10.12) ажиллав. Энэ үеэр Сүхбаатар сумын Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд, Ёс зүйн зөвлөлийн гишүүд оролцсон уулзалт хэлэлцүүлэг боллоо. Уулзалт, хэлэлцүүлгийн эхэнд тус аймгийн Төрийн албаны салбар […]

10-18.jpg

2021-10-14 15:24
НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, Нэгдсэн шуурхайн штабын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө. Энэ үеэр нийслэлийн иргэдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан, мөн шинж тэмдэг илэрсэн зэрэг бүх тохиолдлыг нэгтгэн, хариу арга хэмжээний тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг онцолсон юм. […]

09-19.jpg

2021-10-14 15:18
“Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн дөрөвдүгээр цуврал таны өдөр тутмын ухаалаг зээлийн шийдвэрт зориулсан “Санхүүгийн луйвар гэж юу вэ?” зурагт хуудсыг танилцуулж байна. Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь аж ахуй нэгж, байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх, орон нутаг, алслагдсан бүс нутгуудад амьдарч буй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог сайжруулах бодлогын чухал хэрэгсэл. Үүний тулд шинэ […]

08-26.jpg

2021-10-14 15:03
Засгийн газрын өр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар. Сүүлд долоодугаар сард хийсэн төсвийн тодотголоор ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн дээд хязгаар энэ жил 70, ирэх жил 65, түүний дараа жил 60 хувь гэж буураад явах ёстой. Одоо гуравдугаар улирлын байдлаар манай Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 61.8 хувьтай байна. Энэ оны ДНБ-ий эцсийн тоо гарахаар ирэх оны нэгдүгээр улирлын […]

07-27.jpg

2021-10-14 14:59
УИХ-ын чуулганы нэгдсэн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл багтжээ. Тус хуулийн төслийг Засгийн газар аравдугаар сарын 1-нд өргөн мэдүүлсэн байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусын шинжилгээ, вакцинжуулалтын явц зэрэг асуудлаар […]

06-32.jpg

2021-10-14 14:49
БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдсэн учраас Замын-Үүд, Эрээний боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Хорио цээрийн дэглэм үйлчилж эхэлсэн учраас боомтуудаар нэвтрэх авто замын боомтын хөдөлгөөн хязгаарлагдсан ч төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. БНХАУ-ын тал Эрээн хотын бүх иргэдийг коронавирусын эсрэг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм байна. Тиймээс […]

05-36.jpg

2021-10-14 14:36
Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн 11 хүүхэд, 17 багш, есөн ажилтан халдвар авсан нь батлагдсан бол ЕБС-ийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтанд коронавирусийн халдвар авчээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр нэг цэцэрлэг, нэг Ерөнхий боловсролын сургуулийг цар тахлын халдварын улмаас бүрэн цахим хичээлд шилжүүлсэн бөгөөд мөн хагас цахимд шилсэн нэг цэцэрлэг, нэг Ерөнхий боловсролын […]

KU3-1024x395.jpg

2021-10-14 14:04
Гоо үзэсгэлэн, цаг хугацаа, улирал, шим ертөнцийн түмэн өнгөн дунд  амьдарч буй атлаа үүнийгээ бид төдийлэн олж хардаггүй байж мэднэ. Монгол орны 1.5 сая хавтгай дөрвөлжин км талбайн өнцөг булан бүрт “нуугдсан”  олон төрх, өнгө будаг, ахуй соёлыг нэгэн хоромд үлдээж, цаг хугацаа, улирлыг мөнхөлсөн шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ. Энэ бол […]

04-41.jpg

2021-10-14 13:45
БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарчээ. Тиймээс Хятад улсын талаас 2021 оны аравдугаар сарын 14-ний 07.00 цагаас эхлэн хилийн боомтыг хаах шийдвэр гаргажээ. Замын-Үүд сумын Засаг даргын орлогч Д.Отгонбаяр “Хятад улсын тал Эрээн хотын нийт иргэдээ коронавирусийн шинжилгээнд хамруулсны дараа хил нээх асуудлыг ярина гэсэн албан бус мэдээлэл байна. Орон нутгийн захиргаанд өнөөдөртөө албан тоот […]